Иргэд: Зайсан толгойг үхлийн тойрог болгосноор иргэдийн амьдрах эрх ашиг зөрчигдөж байна
2024-04-26

Иргэдийн төлөөллөөс Зайсангийн нэг чигийн урсгалыг эсэргүүцэж буй талаар мэдээлэл хийлээ.

Оршин суугчдын төлөөлөл "Би 3000 иргэнийг төлөөлж ирсэн байна. Хүүхдүүд 4 эгнээ зам гарч хичээлдээ хүрдэг. Машинд мөргүүлэх, машинууд хоорондоо мөргөлдөх асуудал гарч байна. Хүүхдүүд аюулгүй орчинд сурч боловсрох эрх нь зөрчигдөж байна. 

 

Зайсан толгойг тойрч 4 мянган машин явдаг байсан бол гурван чиглэлийн замыг холбосноор 7 мянган машин явдаг болсон. Үүнээс болж утаа тоосжилт нэмэгдсэн. Өдөр шөнөгүй машин явна, ялангуяа шөнийн цагаар том машинууд их явдаг. Иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна, түгжрэл нэмэгдсэн.

 

Энэ асуудлаар бид дүүрэг рүү албан бичиг өгсөн боловч хариу нь өчигдөр орой ирсэн. Албан бичигт 6 сарын 1 гэхэд замын ажлыг дуусгавар болгоно гэж бичсэн байна. Зайсанд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд үнэхээр стрэсстэй, хүүхэддээ хүрэх гэж ажилдаа явах гэж Зайсан толгойг нэг тойрдог, машины зогсоол хүрэлцэхгүй байна. Хүүхдүүд машинд мөргүүлсэн, шүргүүлсэн баримтууд ч байгаа. 

 

 

Хотын удирдлагууд холбогдох албаныхан автомашинд зориулсан шийдвэрийг гаргасан байдаг. Угтаа бол тэнд хүн амьдарч, хүүхдүүд сургууль соёлд суралцаж байна шүү дээ. Тиймээс хүндрэлтэй байгаа эдгээр асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Хэдий болтол хиймэл зохимол түгжрэлийг бий болгох гэсэн юм бэ" гэлээ. 

 

Иргэн "Нийслэлийн замын удирдлагын төвөөс хариу албан бичиг ирсэн. 6 сарын 1 хүртэл замын урсгалыг нарийн тооцоолох хэрэгтэй байна. Түүний дараа дараагийн асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэх дээр эргэж хариу өгнө гэсэн. Нэг сарын хугацаанд судалгаа хийгээд ямар үр дүнд хүрэх юм. Бүтэн нэг жилийн хугацаанд Зайсан толгойг үхлийн тойрог болгосон. Одоо хуучин хэвэнд нь хурдан оруулахыг шаардаж байна. Мөн оюутны эрх ашиг ч зөрчигдөж байна. 9000 гаруй оюутан багш нарын эрх ашиг ч хөндөгдөж байна. Оюутнууд өглөө хичээлдээ ирэхэд 30-40 минут хоцорч ирж байна. Машин нэмэгдснээс болж хүүхдүүд хичээлдээ хоцрох, хүмүүс ажлаасаа хохирсоор. Бид нарыг туршилтын туулай болгосон. Өнөөдрийг хүртэл хийсэн ажил алга. Иргэд үнэхээр бухимдаж байгаа учраас бид тайван жагсаалыг хийх болно" гэв. 

 

 

Оюутны төлөөлөл "Уушги их хордож байна. Гарцаар гарахад ч хүндрэлтэй байгаа. Ер нь дөрвөн урсгалыг сэтэлж, машины тоог нэмэгдүүлсэн маш буруу. Хичээлээсээ хоцроод ирэхээр кредийн оноонд нөлөөлнө. Энэ нь эргээд эдийн засгийн хувьд сөрөг нөлөөтэй"

 

Грандмед эмнэлгийн төлөөлөл "Нэг чигийн урсгал хөдөлгөөнтэй манай эмнэлгийн үйл ажиллагаанд нөлөөлж байна. Зайсан дэд бүтэц муу. 103 машин шуурхай хүрч очиж чадахгүй байна. Хүний амь нас эрүүл мэндийн асуудал эрсдэлд орно. Мөн гамшгийн асуудал үүссэн ч гал унтраах машин яаралтай ирж чадахгүй нөхцөл байдалд хүрнэ. Агаарын бохирдол тоосжилт их байна. Зогсоол, гэрэлтүүлэг, явган хүний тэмдэглэгээ байхгүй гэх мэт. Түүнчлэн борооны ус зайлуулах шугам сүлжээ ч байхгүй байгаа шүү" гэв. 

 

Shuud.mn
Сонин хачин
Юу вэ харин ч түгжрэл эрс багассан шүү
2024-05-05
жолооч:
хуучнаар нь болгоё,хамаг цаг бензинээ алдаж байна
2024-04-29
Зочин:
Замын хөдөлгөөнийг хуучин хэлэнд оруулаачээ.Энэ үхлийн тойргоо болиоч.Саяхан Хааис-ийн уулзварт нэг хөгшин машинд мөргүүлээд хэвтэж байсан.Үхлийн тойрог гэхгүй яах юм.Хүн үхүүлж байж л шийдэх юм байна даа.
2024-04-29
Зочин:
Замын хөдөлгөөнийг хуучин хэлэнд оруулаачээ.Энэ үхлийн тойргоо болиоч.Саяхан Хааис-ийн уулзварт нэг хөгшин машинд мөргүүлээд хэвтэж байсан.Үхлийн тойрог гэхгүй яах юм.Хүн үхүүлж байж л шийдэх юм байна даа.
2024-04-29
Зочин:
Зайсангийханы төлөө Зайсангаас тэгшилж зам тавьсан.
2024-04-29
Зайсангийн залхуучууд тойргоос айж байна
2024-04-28
Иргэн:
Хаа сайгүй түгжрэл утаа тоос тортог дунд бид амьдарч бга.Яагаад ганцхан Зайсан гэж..Зайсангийн толгой тойрсон ч түгжрэл тойроогүй ч түгжрэл. Түгжрэлийг том жибтэй та нар үүсгэдэг.Утсаа оролдсон яарьсан хэт хурдан явж урдах хажуу дахь машинаа шүргэдэг.Ер нь хэт их цөсний хөөрөлттэй хүмүүс зайсанд байдаг. Хүүхдүүд нь хаа хамаагүй зам хөндлөн гарч гүйнэ. Тийм болхоор осол байлгүй дээ. Зайсангийхан ганцхан бухимдалтай орчинд амьдарч бга биш нийгэмээрээ бухимдаж бна.Тойрохоосоо залхуураад байвал тойрогоосооо нүүгээд хотоо тэлээд хөгжүүлээд амьдараач. Жаргаж зайсандаа амьдарч байж муу амтай орчиноо муулаад. Өөрсдийгөө соёлжуул хүүхдээ хүмүүжүүл.
2024-04-28
З:
Зэвтэй устай газар амьдраад хохь нь. Соц үед ус нь бохир гээд орон сууц барьдаггүй бсан шүү.
2024-04-27
Xyn yxeed baigaa yum baix daa
2024-04-27
Xulsnii amitas
2024-04-27
Ene neg xeden alia yumnuud bolioch.yadargaanuud.
2024-04-27
Харин ч зайсангийхны хувьд хуучнаасаа дээр байгаа шүү хуучин шигээ болвол уулзвар дээрээ нөгөөл цаг гаруй түгжирдэг болно доо
2024-04-27
Зочин:
Яасан муухай юм үхлийн тойрог ч гэх шиг нэгнэг нь ажил хийх гэхээр л ажилгүй нэг нь бослого гаргаад эсэргүүцээд унах юм хэнээс даалгавар аваад чалчаад байдаг хүмүүс вэ дуугаал хэвтэж бай
2024-04-27
Юм үнэнээрээ байх сайхан шүү.:
Битгий худлаа уянгалж бай.Харин ч нэг чигийн хөдөлгөөнтэй болоод хамаагүй дээр явж байгаа шүү.
2024-04-27
зочин:
Баян дүр эсгэж зайсанд шигдцгээсэн хулгайчдыг устгацаая.Зайсанг цаазын тойрог болгоцгоое.
2024-04-26
Заас:
Харинч түгжрэл буурсан үхсэнээ хиииж тэр мухарт очиж аялал
2024-04-26
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-26
Irgen:
Zaisan toirch yavdgiig odoo zogsoo tsaashlaad yarmagaas tavij bui shine gvvree yaraltai neegeechee
2024-04-26
Харин ч зайсангийхны хувьд хуучнаасаа дээр байгаа шүү хуучин шигээ болвол уулзвар дээрээ нөгөөл цаг гаруй түгжирдэг болно доо