Чуулган: Элчин сайдуудын томилгоог хаалттай хэлэлцэж байна
2024-04-26

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар яг одоо гурван Элчин сайдын томилгооны асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Тодруулбал, БНХАУ-д суух Бүрэн эрхт Элчин сайд, Бригадын генерал Т.Бадралыг эгүүлэн татаж түүний оронд УИХ-ын гишүүн Н.Энхболдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Мөн  Монгол Улсаас Индонези улсад суух Элчин сайдаар Д.Энхтайваныг, Монгол Улсаас Узбекистан улсад суух Элчин сайдаар Д.Батбаатарыг томилох санал хүргүүлжээ. Элчин сайдуудыг томилгоог УИХ дахь АБГББХ-ы хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн байдаг. Тиймээс томилгооны асуудлыг горимын саналаар хаалттай хэлэлцэх хэсэгт оруулжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин