Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 48 шинэ тохиолдол батлагдлаа. Үүний 15 нь Улаанбаатарт, 33 нь орон нутагт бүртгэгдэв. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,007,266 боллоо.
Батлагдсан тохиолдлын 560 233 (55.6%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Улаанбаатар хот болон 9 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 45 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Халдвар бүртгэгдсэн аймгууд:
Говьсүмбэр аймагт- 1
Өвөрхангай аймагт- 4
Архангай аймагт- 1
Увс аймагт- 4
Ховд аймагт-6
Сэлэнгэ аймагт-1
Өмнөговь аймагт- 16 хүнээс халдвар илэрлээ.
Уншиж байна |