Амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн Д.Дамба-Очир гишүүнээр хохирлоо төлүүлнэ гэв
Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлийн замыг хатуу хучилттай болгон шинэчлэх ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, 106,2 км замыг нь УИХ-ын гишүүн Дамба-Очирын “Очир төв” ХХК гүйцэтгэх гэрээ байгуулсан.
Лүнгийн зам гэх энэ алдартай зам дээр осол аваар гарч, машин тэрэг ямархуу байдалтай болдгийг иргэд андахгүй.
Уг замаас болж тус компанийг удирдаж байсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг зарим хүмүүс “зам Очир” хэмээн хочлоход хүртэл хүрч байсан билээ. Саяхан уг замтай холбоотой шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болжээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч С.Буд даргалж, шүүгч В.Жавхлан, С.Базарханд нар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын “Очир төв” ХХК-тай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцжээ. Хохирогч Баянгол дүүргийн 13-р хорооны иргэн Б.Болд тус компаниас гэм хорын хохиролд 9.463.945 төгрөг гаргуулахыг хүсэж шүүхэд гомдол гаргажээ.
Хохирогч залуу 2010.08.21-ний өдрийн 23.00 цагийн үед 91-99 УНЕ улсын дугаартай “Ланд Круйзер-105” маркийн автомашиныг жолоодож явахдаа Төв аймгийн Баянхангай сумын нутаг дэвсгэрт “Очир төв” ХХК-ийн овоолж асгасан хайрган дээгүүр харайлган осолд орж машинаа эвдсэн.
Тиймээс гэм хорын хохиролд 9.317.500 төгрөгийг, Улсын тэмдэгтийн хураамж 146.445 төгрөгийн хамт “Очир төв” ХХК-аас гаргуулж өгнө үү гэдэг хүсэлт гаргасан байх юм.
Шүүх уг нэхэмжлэлийг хянаж үзээд “Очир төв” ХХК нь дээрх автомашины эвдрэл хохирлын шууд үнэлгээ болох 7.496.000 төгрөгнөөс урьдчилан олгосон таван булын үнэ болох 700.000 төгрөгийг хасаж, 6.796.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Хонгорзул, Б.Болд нарт төлөх шийдвэр гаргажээ. Шүүхийн энэ шийдвэрийн талаархи мэдээлэл авсан Лүнгийн зам дээр осолдож амиа алдсан хохирогчдын ар гэрийнхэн нэгдэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос хохирол гаргуулах холбоо байгуулахаар зэхэж байгаа юм байна.
“Шүүхийн энэ шийдвэр хариуцлагагүйн “зуд нүүрлэсэн” төрд нэг дохио өгнө гэж найдаж байна хэмээн хохирогчид хэлж байлаа.
С.Жигүүр










Лүн явж машинаа эдлэе байз…..
Mash zuv demjij bna
Ene teneg amisgaagaas bolj heden jil Lungiin zam gamshig bailaa, odoo ter haviin baigali ch gej gamshig bolson bh daa.
Damba ochiroor mus zam deer mashin aa evdesn tolboroo bas nehejilvel zohino. Iim luivarching Avilgaltai temtseh gazar yagad shalgadaggui um be? Toriin hunii shingui novsh.
Ширэн нүүр Дамба-Очир энэ мөнгийг төлөх байтугай, УИХ-д суух нүүргүй хулгайч шүү дээ. МАН ч арай хэтэрнэ ээ, хулгайчдаар л төрөө бариулах юм даа. Одоо энэ сонгуулийн дараагаар нам нэгт Нямдоржийнхоо бэлтгэсэн шорон руу явбал таарна
Нээрээ л айж ичихээ байсан хулгайч. Үгүй яахав дээ, нам нь хамгаалаад, хамтарч идээд болж байгаа байлгүй дээ. Шингэх л юм байлгүй. МАН-ынхан ч яахав тэр мөнгөнөөс нь хүртэцгээсэн болохоороо чимээгүй өөгшүүлээд, улам л мандуулаад байдаг юм байж. Лүнгийн замаас болж хохирсон иргэд бүгдээрээ наад хулгайчаасаа мөнгө нэхэмжил. Авах хэрэгтэй.
Уг нь улс ч гэсэн мөнгө авад ажил хийлгүй хэдэн жил өнжсөнийх нь төлөө нөхөн төлбөр авах ёстой юм. Даанч манай төр гэж байхгүй шахам юм даа. Тэгээд ч байгаа хэдэн нөхөр нь наад ширэн нүүртээс чинь авлига аваад, амаа таглуулчихсан болохоор яана гэхэв. Ер нь ганц энэ ширэн нүүрт Дамба-Очирт ч байгаа юм биш. МАН-ынхан мөнгийг нь хувааж идээд найрлачихсан болохоор юу хэлж чадах вэ дээ. Муусайн луйварчид.
лүнгийн зам сүүлчийн зам
naadhaa alaad og muu luivarchin
Anodiin 4 terbumaa tuluuchee Tam-Ochiroo
zov demjij bna. heden jil lungiin zamaar haraaj erooj yavlaadaa….. arail denduu bsiinshd!
Mash zuv
Cv Батболд Дvрвэд Хvрэлбаатарын хамсаатанг хананд бууд
Нам нь хамгаалдаг болохоор МАН-ын луйварчид цагаандаа гарсан .
humuusee ene zamiig hiihdee mungiig ni idej bolnoo. harin sain hiih heregtei. yalt ch ugui hunii amitai holbootoi asuudal shu. uhaantai baigaachee
МАН намд,цагаандаа гарсан ийм луйварчид ч их олон байнаа.З.Энхболд,Бадамжунай тэргүүтэй……………Иим улсыг сонгож,ийм намаар засаг төрөө бариулаад Монгол улс өөдлөхгүй нь араггүй.