3 сар 1 өдрийн өмнө шинчлэгдсэн
2012 оны 02-р сарын 16. 13:52

Арсеналыг Милан 4:0-ээр бут ниргэлээ

Аваргуудын лигийн шөвгийн 16 клубын тоглолтууд эхэллээ. Английн клубуудын төлөөлөл болж шөвгийн 16-д үлдсэн Арсенал өчигдөр Милан клубтэй Сан Сиро цэнгэлдэхэд зочлон тоглолоо. Энэ тоглолтод талбайн эзэд английн их буучдыг бут ниргэж 4:0-ээр ялалт байгууллаа. Миланы довтлогч Робиньо дубльдэж, Ибрагимович, Боатенг нар нэг нэг гоолыг багийнхаа хожилд нэмэрлэжээ. Санаанд оромгүй ялагдал хүлээсэн Арсеналын дараагийн шатанд шалгарах найдлага ийнхүү хумигдаад байна. Ирэх сарын 6-нд хариу тоглолт болох бөгөөд энэ тоглолтод Арсенал таван бөмбөгийн зөрүүгээр Миланыг буулгаж авч байж дараагийн шатанд шалгарах боломжтой. Ийм боломжийг Миланчууд Арсенал клубт олгохгүй нь тодорхой бизээ.

Дээрх хоёр клубээс гадна Францын Лион учраа Киприйн АПОЕЛ-ыг 1:0-ээр, Барселона Германы Байер Леверкузенг 3:1-ээр, ОХУ-ын Зенит Португалийн Бенфикаг 3:2-оор тус тус хожлоо. Мөн л Италийн клубтэй учраа оноолт таарсан Челси энэ сарын 21-нд Наполитай тоглох хуваарьтай. Мөн Реал Мадрид ОХУ-ын ЦСКА, Германы Байерн Мюнхен Манчестер Юнайтедыг лигээс мулталж дөнгөсөн Швейцарийн Базелтэй, Италийн Интер Францын Марсель клубууд тус тус хоорондоо тоглосноор шөвгийн 16-гийн эхний тоглолтууд өндөрлөх болно. Улмаар гуравдугаар сарын эхээр хариу тоглолтууд явагдана.

Н.Өрнө

Print Friendly
Please install flash player.
Одоогоор 6 сэтгэгдэлтэй
Таны санал бодол
  1. Anonymous бичсэн нь:

    yaaj toglood hojigdovoo daanch l yumdaa

  2. tulga_bum бичсэн нь:

    одоо яая гэх вэ дээ?

  3. bachai бичсэн нь:

    van persi.D ix naidj bsn d. Vnexeer xaramsltai

  4. Anonymous бичсэн нь:

    Baguudiin erembe gej bn aa hehe

Сэтгэгдэл үлдээ

XHTML: Та эдгээр тагуудыг ашиглаж болно: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>