2 сар 27 өдрийн өмнө шинчлэгдсэн
2012 оны 02-р сарын 21. 08:24

Баярын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна

21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун зүгийн нутгаар, 23-нд төв, зүүн зүгийн нутгаар, 24-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 21, 23-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна.

Увс нуур, Дархадын хотгор болон Идэр, Тэс Ерөө голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Улаанбаатарт баярын өдрүүдэд цаг агаар тогтуун, шинийн нэгний буюу 22-ны өдөр өдөртөө 10 хэм, 23-нд 11 хэм хүйтэн байна.

Print Friendly
Please install flash player.
Одоогоор 1 сэтгэгдэлтэй
Таны санал бодол

Сэтгэгдэл үлдээ

XHTML: Та эдгээр тагуудыг ашиглаж болно: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>