3 сар 1 өдрийн өмнө шинчлэгдсэн
2012 оны 02-р сарын 16. 12:41

Ж.Энхбаяр: Улс төрийн шалтгаанаар нэг ч хүн халаагүй

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг төрийн албан хаагчдыг хууль бусаар халж, тусгай ротт бэлтгэж байгаа хэмээн Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж, шаардлагатай гэвэл сайдыг огцруулах асуудлыг хүртэл хөндөнө гэж байсан. Дээрх асуудалтай холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяраас цөөн асуултад хариулт авлаа.

 -Батлан хамгаалахын сайд сонгуулийн үеэр ард түмнийхээ эсрэг ажиллах тусгай ротт бэлтгэж байгаа хэмээн Ардчилсан намын бүлэг үзэж байгаагаа мэдээлсэн. Энэ ямар учиртай ротт юм бэ?
-Батлан хамгаалах яамны жолоочоос эхлээд туслах, зөвлөх, дарга, цэрэг гэлтгүй бүгд цэргийн бэлтгэгдсэн хүмүүс байдаг. Энэ салбарыг тэргүүлж байгаа сайд нь л ганц энгийн хүн байна. Цэргийнхэн гэдэг тушаалаар ажилладаг хүмүүс байдаг тул энэ салбарыг улс төрөөс хол байлгах ёстой. Салбарын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор өндөржүүлэх хүрээнд хэдэн анги нэгтгэлтэй танилцаж, тоног төхөөрөмж, зэвсэг техникээр хангас асуудал ярьсан. Энэ бол миний хийх ёстой ажил, үүрэг гэж бодож байна.

-Хууль бусаар төрийн албан хаагчдыг ажлаас нь халж байна гэсэн байсан?

-Хариуцлагатайгаар мэдэгдэхэд миний бие өнөөдрийг хүртэл улс төрийн шалтгаанаар нэг ч хүнийг халах шийдвэр гаргаагүй.  Ажлаас халах шийдвэр гарсан тохиолдолд тушаал гарах ёстой. Үүнийг Зэвсэгт хүчин жанжин штаб хэрэгжүүлэх үүрэгтэй. Хоёр цэргийн ангид зохион байгуулалттай цэргийн хүнс ялангуяа мах хулгай хийсэн, шамшигдуулсан явдал гарсан. Үүнтэй холбоотой арга хэмжээ авч, цэргийн албанаас бүрэн чөлөөл гэдэг шийдвэрийг гаргаж холбогдох байгууллагад нь шилжүүлэх болсон. Нэг цэргийн хугацаат цэргийн албан хаагчид дүрмийн бус харьцааны үүднээс биед нь ноцтой гэмт учруулсан офицерийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гарсан. Ийм л зүйл болсон.

-Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан газрын даргыг халсан гэдэг дээр ямар тайлбар хийх вэ?

-Батлан хамгаалах яаманд байгаа албан тушаалтан бүрийн ажил үүргийн шаардлага өндөр, ялангуяа команд штабын хүмүүс мэргэжлийн бэлтгэгдсэн хүмүүс байдаг гэдгийг дээр хэлсэн. Энэ хүрээнд зарим хүмүүсийг сэлгэн ажиллуулдаг. Нэр дурьдагдаад байгаа Ш.Сүхбаатар даргын хувьд хуулийн өндөр мэргэжилтэй хүн. Тиймээс хуулийн хэлтсийг аваад явах нь тэр хүний мэргэшсэн байдалд таарна гэж үзсэн юм.

-Та яагаад АН-ын бүлгийн хуралд оролцох боломжгүй гэсэн юм бэ. Тэдэнд ажлаа тайлагнах нь таны үүрэг биш юм уу?

-АН-ын бүлэг тодруулга авах шаардлага нь тэнд үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийн томилгоотой холбоотой гэж ойлгосон.

С.Заяа

Print Friendly
Please install flash player.
Одоогоор 29 сэтгэгдэлтэй
Таны санал бодол
  1. TANKNII CHANGE бичсэн нь:

    TENEG SHIIDVER GARGAAD L BAIGAA SH DEE

    • Anonymous бичсэн нь:

      UIH-iin neg buleg ni tomilson saidaa duudaj asuudal yarij , asuuj todruulj bolohoo baih ni. ene bol es juramgui l uildliin ehlel tavigdaj baina gesen ug dee.

      • Anonymous бичсэн нь:

        Одоо энэ салбарын хөл, толгой нь олдох байхаа. Үйлдвэрчний эвлэлийн курс социалист Германд төгссөн хүн ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит цэрэг-улс төрийн академи төгссөн Жанжин штабын даргатайгаа нийлээд армийг арми биш болгосон.

        • Anonymous бичсэн нь:

          ene Enhbayar ih surguuli togsoj uzeegui, huuramch diplomtoi, bas Hollandad ih surguuli duurgesen gesen chin Mongold baidag adil nertei helnii kursed hed honog suusan bolj taarsan. ih surguulias hoogdoj baisniig medehiin huvid deed bolovsrolgui hun gedgiig battai heley.

  2. hhhh бичсэн нь:

    Тэгвэл эдийн засгийн шалтгаанаар халжээ

  3. сайн байна бичсэн нь:

    та ажилаа сайн эхэлж байгаа ингэж гэж би л лав бодоогүй АН сайд байхаа юм хийсэн ч шоу, хууль бус ажиллагаа нь хэрээс хэтэрсэн байсан юм амжилт хүсье

  4. Anonymous бичсэн нь:

    Guliisun khulgaich tsaraitai muu lalaruud.

  5. Anonymous бичсэн нь:

    Mangar batsaan ene ingenee. Malnuud turiin ajil gej medexgui saidiin sendiid ochood. Turiin yamiig namiinxaa ajiltnuud shig yum bodod bgaa muu.

  6. Anonymous бичсэн нь:

    Lu.Bold, general Ts.Byambajav 2 ene salbarig neg iimerhuu l bolgoson doo. Odoo J.Enhbayar said deerh gajuudlig zasahig ene salbarinhan huleej baina.

  7. mjl бичсэн нь:

    J.Enhbayaraa hal hal bugdiin hal tegeed mergen buuchid beld 2012 ond tanai nam chamd hereg bolj yunii magd Gobi Altaihan chamaig dahij songohgui chi erthen mergen buuchdaa beldsen deer bailgui

  8. zochin бичсэн нь:

    Хүмүүсээ болгоомжтиой байцгаа. МАН-ынхан иргэдээ буудахаар мэргэн буудагчид бэлтгээд өөрсдөө зэвсэглээд эхэллээ

  9. Anonymous бичсэн нь:

    mangar batsaaniig huuj yavuul

  10. Баттүвшин бичсэн нь:

    Тэр Сүхбаатар гэдэг хурандаа чинь тэгээд салаа цэргийн зэвсэглэлд юу юу ордогыг мэддэг юм уу.Улаан туг гэж

  11. Дэслэгч бичсэн нь:

    Би Төв аймагт байрладаг цэргийн ангийн салаан дарга дэслэгч залуу. Сургуул төгсөөд жил ажиллаж байна. Арын хаалгаар шууд хурандаа болсон Сүхбаатар гэдэг хурандаагийн тухай манай ангиар яриад байх юм. Үнэхээр тийм чадалтай юм бол салааны тактик, биеийн тамир, тусгай бэлтгэлээр хамт шалгалтад ороод би түрүүлбэл сайд Та надад хугацаанаас нь өмнө ахлах дэслэгч цол олгох уу

  12. Ахмад бичсэн нь:

    Дүү минь тэр сҮХБААТАР ГЭДЭГ ЧИНЬ аРДЧИЛСАН НАМЫНХ, Чамд цол нэмэх асуудлыг Жанжин штабын дарга мэддэг. сүхбаатар гуатай тэрсэлдсэн гээд Бямбажав генерал чамайг шууд хална. аятайхан байж байгаад хугацаандаа цолоо авахыг бод. Төрийн минь сүлд гээд л ажлаа сайн хий

  13. байлдагч бичсэн нь:

    Сүхбатар цэрэг байтугай сонин, бас хууль ч мэдэхгүй амьтан байж юун хурандаа хүний хувьд би гэж ярина вэ 25 жил үнэнч зүтгэж байж авдаг цолыг чи 1 жилд авсан ерунда минь

  14. Сайдад бичсэн нь:

    Та үнэхээр шударга зөв ажиллаж байгаа шүү Жинхэнэ зангарагтай ажиллаж буйгаа Элбэгээ болон энэ ард түмэнд харуулаад өг

  15. хутгагч нарт бичсэн нь:

    Та нар сайдын хурал дээр ярилцсан юмыг мушгиж сонинд гаргаа биз ингэж улс төржээд байгаа хурандаа, генерал нэртнүүдийг хусаад өгөөч цэрэг хүн хов жив ярьж явах ч гэж дээ

  16. Зөв бичсэн нь:

    Тэр генерал хурандаа амьтас гээд өмнөх ажлаа мэддэгүй сэтгэлгээ нь модон улс зөв юм хийж эхлэхээр хусах нь гэж айгаад тэгж тэнэгтэж байхгүй юу

  17. Dorjsuren бичсэн нь:

    #Snudraga# Eronhiilogcniin tomilson snunaltai sahal byambajab 2011оны 12 сар дуустал Зайсанд Хятад компанийн барьж байгаа орон сууцны барилга дээр –20 цэргийг байнга ажиллуулж мөнгийг нь идсэн шүү. Сайд та шалгаарай. Миний дүү 032 дугаар ангид алба хааж байхдаа сүүлийн 5сар тэнд ажилласандаг. Өөр зөндөө газар цэргийн хөдөлмөрийг яаж мөлжсөн болдоо энэ цэргийн генералууд

  18. Hoshyych бичсэн нь:

    Irsen shigee yabj chaddaggui yadag Suhbaatar be. Teneg l bna daa zailuul. Tsaadyyl ni jaahan tiim bolohoor ni nuguu namaa ynagaah gej ashiglaj bgaa iym bailgui dee. Tegeed ch hyyli zuin yamand baihdaa hyrandaagaa abchihgui dee. tegsen bol neg tiishee Konsyl geed yabahgui iy

  19. Балжинням бичсэн нь:

    Сайд аа.Батсайхан гээд манай яамны газрын дарга гээд нэг хөлдүү, модон толгой Л.Болдтой их юм хийсэн амьтан. Одоо өөрийг нь сольж магадгүй гээд их хов зөөж байгаа даа. Ардчилсан намын бүлгийг ч хуралдуулах юм хийж магадгүй мөнгө цохисон нөхөр шүү. Хамгийн түрүүнд түүнийг л халах ёстой юм даа. Нам болгонтой л банзалддаг хүн. Бид цаашдаа ийм урвагчтай ажилламааргүй байна.

  20. Энхийг сахиулагч бичсэн нь:

    САЛААНЫ ЗЭВСЭГЛЭЛД ЮУ ЮУ БАГТДАГЫГ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА МААНЬ ХҮРТЭЛ МЭДЭХГҮЙ ДЭЭ. УЛС ТӨР ТӨГССӨН ХҮН. МӨРИЙЦСЭН Ч ЧАДНА

  21. Зочин бичсэн нь:

    Залуу хүн шиг гялалзуулаад байгаа Элбэгээ Болд хоёрын шахсан хөгийн шаарнууд дүүрэн байгаа бүгдийг нь хөөхгүй бол юу ч гэж хуцаж мэдэх хулгайчууд байгаа юм даа

  22. zochin бичсэн нь:

    сайдаа Бхя ны бодлого зохицуулалтын газрын дарга Хоохдой Батсайхан ямар ч боловсролгүй дээрэлхүү, авилгалчин хүн хамгийн түрүүнд солих хэрэгтэй шүү таньд амжилт хүсье

  23. zoloo бичсэн нь:

    CHADAJ BGAA YUMAND ARGA BAIHGVI HALVAL HALSUGAI ELBEGDORJ GEHED SHORONGOOS GARSAN NAIZ ENHKBAATARTAA GENERAL TSOL OGOOD DARGA BOLGOO BIZDEEE

Сэтгэгдэл үлдээ

XHTML: Та эдгээр тагуудыг ашиглаж болно: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>