2 сар 27 өдрийн өмнө шинчлэгдсэн
2012 оны 02-р сарын 21. 09:15

Орон нутагт галт тэрэг нэмж гаргана

Цагаан сарын баярын өдрүүдэд орон нутгийн галт тэрэгний ачаалал эрс нэмэгддэг тул зарим чиглэлд нэмэлт галт тэрэг гаргахаар болжээ.

 

УБТЗ-ын суудлын галт тэрэгний тоог  энэ сарын 20-26-ны хооронд Улаанбаатар Эрдэнэтийн чиглэлд дөрөв, Улаанбаатар-Сүхбаатарын чиглэлд хоёр, Улаанбаатар-Зүүнхараагийн чиглэлд хоёр, Улаанбаатар-Сайншандын чиглэлд 2-3 суудлын галт тэрэгийг нэмж залгахаар болсон байна.

 

Харин  сар  шинийн баярын  үеэр хилийн боомтууд түр хугацаагаар хаадаг учир Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн нийт галт тэрэгний тоог цөөлөхөөр болж Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэргийг энэ сарын 23-наас түр зогсоох юм байна.

 

Д.Цэцэг

 

Print Friendly
Please install flash player.

Сэтгэгдэл үлдээ

XHTML: Та эдгээр тагуудыг ашиглаж болно: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>