2 сар 27 өдрийн өмнө шинчлэгдсэн
2012 оны 02-р сарын 20. 15:37

Өмнөд Солонгос Умардын анхааруулгыг үл хэрэгсэн цэргийн сургуулилтаа эхэллээ

Өмнөд Солонгосын тал өчигдрөөс эхлэн зарласан цэргийн хээрийн сургуулилтаа эхлүүллээ. Хоёр Солонгосын хооронд 2010 онд мөргөлдөөн гарсан Ёнпёнгдо арлын ойролцоо хийх уг цэргийн сургуулилтыг Умардын талд Сөүлээс албан ёсоор мэдэгдсэн бөгөөд өнөөдөр тогтсон цагтаа эхэлжээ.

Хэдийгээр БНАСАУ энэхүү цэргийн сургуулилтыг өдөөн хатгалга гэж үзнэ хэмээн анхааруулсан ч Сөүл төлөвлөгөөгөө өөрчилсөнгүй.

Танк, артиллерын зэвсэглэлүүд, байлдааны хөлөг онгоц, шумбагч онгоц, нисэх онгоцууд зэрэг байлдааны хүнд техникүүд ашиглан уг сургуулилтыг хийж байгаа аж.

Сургуулилт дуусах хүртэлх хугацаанд ойролцоох арлын оршин суугчдыг аюулгүй газарт хоргодуулж байгаа гэнэ.

Одоогоор хатуу анхааруулга өгсөн Умардын тал ямар нэгэн мэдэгдэл, алхам хийгээгүй байна.

Энэхүү Өмнөд Солонгосын цэргийн хээрийн сургуулилт нь агаар, газар, далайд зэрэг хийгдэж байгаа бөгөөд Умардын шинэ удирдагчийн цаг үед хийгдэж байгаа анхны томоохон сургуулилт гэдгээрээ онцлог ажээ.

Хоёр улсын харилцааг хүйтрүүлдэг цэргийн сургуулилтууд ийнхүү байнга шахуу дуулиан дагуулж байдаг. Үүний нэг нь өнөөдрийн Өмнөдийн цэргийн сургуулилт болж байна.

О.Нар

Print Friendly
Please install flash player.
Одоогоор 3 сэтгэгдэлтэй
Таны санал бодол
  1. mn бичсэн нь:

    hoorondoo baildval taarna.Mongol hun zodoj aldag gel uu?ta nar!heden sayaaraa aluulna daa

    • ... бичсэн нь:

      Tend ajillaj, surch baigaa olon myangan nutagt negtnuud maani ch uregdnee shuu dee duu mini. Bogino bodoltoi baina daa. Harin ch eveer negdeed neg bolchihvol mongolchuud tomor zamaar baraa niiluuleh bolomj neegdeh yum bil uu??? Teguul mongol barag l dalaid gartstai bol no sh dee.

  2. eee бичсэн нь:

    Naad 2 chini hezeej negdehgui ee harin hoorondoo alaltsaad baij bwal bid nart ashigtai um bishuu. America shig buziness hiiged ashig olood …

Сэтгэгдэл үлдээ

XHTML: Та эдгээр тагуудыг ашиглаж болно: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>