Сүүлд шинэчлэгдсэн: 1 цаг 48 минутын өмнө.
2011 оны 10 сарын 21. 14:46
“Элсэн цаг”
Төрийн албаны зөвлөлөөс 2011 оныг төрийн албан хаагчдын “Ёс зүй, хариуцлагын жил” болгон зарласан, “Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 372 жил” ойг угтан нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны хэлтсээс  “Төрийн албаны стандартын хэрэгжилт, төрийн албан хаагчийн ёс зүй, хяналт шинжилгээ үнэлгээ” сэдэвт “Элсэн цаг 2011” тэмцээнийг  Төрийн албаны зөвлөл, Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны хэлтэс хамтран зохион байгууллаа. “Элсэн цаг 2011”  тэмцээнд Баянгол дүүргийн 23 хороодын төрийн захиргааны 70 гаруй албан хаагчид «Төр оршихуй, Мандах нар, Соёмбо, Хамтын хүч» гэсэн багт хуваагдан оролцож,  шинээр батлагдсан Төрийн захиргааны албаны хаагчийн ёс зүйн дүрэм, хянан шийдвэрлэх журам, нийслэл дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр,  албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаандаа хяналт шинжилгээ хийх аргачлалыг өөрсдийн үйл ажиллагаанд хэрхэн мөрдлөг болгон ажиллаж байгаа талаарх мэдлэг, ур чадвараараа өрсөлдөв. Арга хэмжээний зохион байгуулалт болон оролцогч багуудын бэлтгэл маш сайн байсан нь шинэлэг бөгөөд бусад байгууллагуудад жишээ болохуйц байлаа. Тэмцээний явцад багууд хууль тогтоомжийн талаарх мэдлэгээ сорихоос гадна, өдөр тутам тулгардаг бэрхшээлтэй асуудлыг тодорхойлж, хэрхэн шийдвэрлэх талаар санал, дүгнэлтээ гаргаж байв. Тэмцээнд «Төр оршихуй» багийн гишүүд бусдыгаа манлайлан тэргүүн байр эзэлсэн байна.
Share
Сэтгэгдэл үлдээ
Таны нэр
Анхааруулга !!!


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд shuud.mn хариуцлага хүлээхгүй болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77000180 утсаар хүлээн авна.
Оруул
Хайди Клум “UNICEF”-ээс шагнуулав
18 цаг 31 минутын өмнө.
Хамтарсан тушаал гаргалаа
19 цаг 12 минутын өмнө.
Төсвийн хуулийг хэлэлцэж байна
20 цаг 10 минутын өмнө.
Дархан аваргын цолны найр болно
20 цаг 22 минутын өмнө.
Ой хээрийн түймрийг унтраажээ
21 цаг 4 минутын өмнө.
Нэг зоосны хоёр тал юмсан
22 цаг 11 минутын өмнө.
УИХ-ын чуулган үдээс хойш эхэлнэ
22 цаг 59 минутын өмнө.
Анкара хоттой хамтарч ажиллана
23 цаг 52 минутын өмнө.
Бэкхамын том хүү эмч болно
23 цаг 56 минутын өмнө.
Аргентин үерт автжээ
1 өдөр 0 цагийн өмнө.
Такси № 104
1 өдөр 0 цагийн өмнө.
Калифорнид хөл хорио тогтоов
1 өдөр 1 цагийн өмнө.
Украин хилээ хааж магадгүй гэв
1 өдөр 2 цагийн өмнө.
Өнөөдөр болох үйл явдлын тойм
1 өдөр 2 цагийн өмнө.
Copyright © 2010 - 2011 ShuuD.mn all Rights Reserved.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлах ШУУД хориотой.