Сүүлд шинэчлэгдсэн: 10 минут 35 секундын өмнө.
2012 оны 11 сарын 06. 14:18
В.Бадамцэцэг: А.Бат-Ялалтад ялын дээд хэмжээ оноох байх
Өнөөдөр Налайх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд “Хаан банк”-нд халдаж хүний амь хөнөөсөн А.Бат-Ялалтын шүүх хурал боллоо. Гэвч шүүх хуралд оролцох шүүгчдийн бүрэлдэхүүн солигдсон тул шүүх хурлыг энэ сарын 20-ныг хүртэл хойшлуулсан юм. Ингээд хурлын дараа хохирогчийн өмгөөлөгч В.Бадамцэцэгээс дараах зүйлийг тодрууллаа. - Хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард гарсан. Өнөөдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаа явагдлаа.  Хохирогчийн талаас ямар байр суурьтай байна вэ? -Мөрдөн байцаах ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж хохирогчдын зүгээс үзэж байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн үйлдэлд хуульчилсан зүйл анги тохирч байгаа.  Учир нь шунахайн сэдэлтээр, онц хэрцгий аргаар, нийтэд аюултай аргаар, мөн хүн барьцаалан хүний амь насыг санаатай хөнөөсөн. Түүнчлэн хэрэг үйлдэхдээ банкаар үйлчлүүлж байсан нэг иргэнийг буудсан. Улмаар гарч зугатаах үедээ такси бариад таксины жолоочид буу тулгасан. Ийм олон нийтийг цочроосон хэрэг үйлдсэн тул хуульчилсан зүйл ангийг зүйтэй гэж үзэж байна. -Энэ хугацаанд шүүгдэгчийн талаас хохирогчийн талтай уулзаж уучлалт гуйгаагүй гэсэн. Тэгэхээр энэ хугацаанд сэтгэл санааны нөхөн төлбөр олгоогүй гэж ойлгож болох уу? -Одоогоор алга байна.  Гэхдээ бид хохирлын хэмжээг тогтоогоод өгчихсөн байгаа. Насанд хүрээгүй хүүхдэд нь тэтгэмж олгоогүй. Оршуулгын зардал гэж нэг ч төгрөг өгөөгүй. Нэг ч уучлалт гуйгаагүй. Иймэрхүү л байдалтай байна даа. - Шүүгдэгч А.Бат-Ялалтыг хэвлэлээр эхнэр, хүүхэдтэй гэсэн мэдээлэл гарсан байсан? - Үгүй ээ. Ганц бие залуу гэж хавтаст хэрэгт авагдсан байсан. - Түүнийг хэвлэлээр хэргийг санаатай болон санамсаргүй үйлдсэн гэж янз бүрээр тайлбарласан байдаг? - Яг хэрэг үйлдсэн шалтгааныг А.Бат-Ялалтын мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээр нь тогтоосон байдаг. -Юу гэж мэдүүлсэн байдаг юм бол? -Мөрдөн байцаалтын явцад А.Бат-Ялалт "Би маш их мөнгөний асуудалд орсон. Тиймээс мөнгө олох зорилгоор хэргийг үйлдсэн" гэж мэдүүлсэн байдаг. Гэхдээ бууг урьдчилан бэлтгэсэн байсан, захирлын өрөөнд бэлэн мөнгө байхгүй гэдгийг мэдэж байгаа. Тийм байж захирлыг барьцаалаад өрөөг нь түгжсэн. Ер нь бол захирлаар мөнгө бэлдүүлэх санаатай байсан гэж мэдүүлсэн байдаг. Гэхдээ  үнэн хэрэгтээ ямар ч бэлэн мөнгөгүй хүн дээр ороод буу тулгасан нь яг мөнгө олох зорилготой байсан гэхэд хэцүү. -Өнөөдрийн шүүх хуралд талийгаачийн эхнэр ирсэн үү? -Ирээгүй. Сэтгэлийн маш их дарамттай байгаа. Маш их уйлж, ухаан алдаж байна. Өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй. Гэхдээ шүүхийг хүндэтгээд төрсөн эгчийгээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө явуулсан. -Шүүгдэгч цагдан хоригдож байгаа юу? -Тийм. Цагдан хорих 461 дүгээр ангид байгаа. -Хуулийн дагуу гэм хорын хохирлыг заавал төлөх ёстой байдаг биз дээ? -Тийм. А.Бат-Ялалтын нэр дээр нэг өрөө байр байдаг. Гэтэл өнөөдөр А.Бат-Ялалтын хамаатнууд тэр байрыг минийх, минийх гэж булаацалдаж байна. Гурван хүүхэдтэй айлын амьдралыг орвонгоор нь эргүүлчихээд өнөөдөр ийм байдал гаргаж байгаад нь харамсч байна. -Шүүх хуралд та өмгөөлөгчийн зүгээс ямар байр суурьтай оролцож байна вэ? -Мэдээж онц хүнд хэрэг учраас ялын дээд хэмжээ онооно байх гэж бодож байна. Б.Чимэг Эх сурвалж: 24stag.mn
Share
Одоогоор 6 сэтгэгдэлтэй
Таны санал бодол
zavhan бичсэн нь: /202.179.24.240/
2012/11/06 17:56:16
za ene umguulugch V.Badamtsetseg gedeg hun Umguulugchiin es zui gej baidaggui hun u. etseslen shiidegdeegui baihad havtast heregt iim yum baidag tiim yum baidag gej hamaagui niited delgeh horiotoi bishuu. bas ingej shiideh baih gej gem buruu ni togtoogdoogui baihad hamaagui dugnelt helj boldog yum bolov uu? za buu medee. Anglid l namaig ajillaj baihad boldoggui gej baisan. USA-d ch bas. mongold boldgiim bailgui dee.
бичсэн нь: /180.235.163.20/
2012/11/06 18:11:56
gem buruutai ni togtoogdtson gej bga yum bishu bi buruu oilgoogui bol, meduuleg awhad mongonii shaardlaga garaad ingesen ene ter geed helsen geed bn shu de. hun uhcheed bhad tuunees iluu barimt gej yu bna ho, chinii haana amidarch bsaniig asuusan hun bnu?
бичсэн нь: /202.70.34.244/
2012/11/06 18:54:27
zuv gem buruug shuuh l togtoodog zuv l heljee. iimerhu medeelel tsatsaad baih n tiim ch sain zuil bish
бичсэн нь: /202.21.106.164/
2012/11/06 21:55:16
uhsenii hohi amdiin zol
black бичсэн нь: /202.21.106.169/
2012/11/06 21:56:42
12
бичсэн нь: /202.21.114.2/
2013/02/26 17:27:41
hooe nohoin golognuudee sons hun alsnaa huleegeed barimtaar notlogdchood bhad yu hutsaad bgaan be olon gerchtei aluurching uhsendee huuli yriad bgaan be esvel orooson duguinuud bhldaa ha ha ha ha
54.167.173.250
Сэтгэгдэл үлдээ
Таны нэр
Анхааруулга !!!


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд shuud.mn хариуцлага хүлээхгүй болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77000180 утсаар хүлээн авна.
Оруул
Цэвэр усны чанараа сайжруулна
10 минут 35 секундын өмнө.
Блум: Селена надад таалагддаг
40 минут 55 секундын өмнө.
Кимийн ээж хоолны ном гаргажээ
1 цаг 5 минутын өмнө.
ХӨСҮТ-д гэнэтийн шалгалт хийв
1 цаг 15 минутын өмнө.
Хэт даврагчдын гол эзнийг олно
1 цаг 33 минутын өмнө.
Хөгжилтэй аялал
1 цаг 34 минутын өмнө.
“iPhone 6” бөх биш юм гэжээ
1 цаг 35 минутын өмнө.
Рене: Би өөрчлөгдсөн гэж үү
2 цаг 5 минутын өмнө.
Бүжгийн тэмцээн эхэллээ
1 өдөр 2 цагийн өмнө.
Лохан хуримаа хийнэ
1 өдөр 3 цагийн өмнө.
Улаанбаатарт 3 хэм дулаан байна
1 өдөр 4 цагийн өмнө.
Мобиком "буруугүй"
1 өдөр 4 цагийн өмнө.
Сьерра-Леонд туслахыг уриалав
1 өдөр 22 цагийн өмнө.
Хатан хааны бие чилээрхжээ
1 өдөр 23 цагийн өмнө.
Хивэгний үнэ өсчээ
1 өдөр 23 цагийн өмнө.
Далай ламд бараалхав
2014 оны 10 сарын 24. 14:38
Гага Лондонд тоглолтоо хийв
2014 оны 10 сарын 24. 13:55
Николь Кидман Хайнанд иржээ
2014 оны 10 сарын 24. 13:45
Хүслийн хурим
2014 оны 10 сарын 24. 13:16
“Би Ерөнхий сайдыг ална”
2014 оны 10 сарын 24. 13:13
Обама Австралиас тусламж хүсэв
2014 оны 10 сарын 24. 13:02
Copyright © 2010 - 2011 ShuuD.mn all Rights Reserved.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлах ШУУД хориотой.