Сүүлд шинэчлэгдсэн: 3 цаг 55 минутын өмнө.
2013 оны 04 сарын 24. 16:24
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль

НЭГДҮГЭЭР БYЛЭГ 

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомж

2.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль[1], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“сонгогч” гэж Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэнийг;

3.1.2.“сонгуулийн эрх бүхий иргэн” гэж арван найман нас хүрсэн, Иргэний хуулийн[2] 15.1-д заасан эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;

3.1.3.“арван найман нас хүрсэн” гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг;

3.1.4.“нэр дэвшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж бүртгүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;

3.1.5.“эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэж Иргэний хуулийн 18.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн[3] 141-143 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхээс иргэнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцсоныг;

3.1.6.“хорих газар ял эдэлж байгаа” гэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хорих болон баривчлах ял эдэлж байгаа болон хорих ял эдлэхээс зайлсхийж яваа, хорих байгууллагаас түр чөлөөгөөр гарсан иргэнийг;

3.1.7.“сонгуулийн жил” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гуч дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дөрвөн жил тутам явагдаж байгаа ээлжит сонгууль явуулах жилийг;

3.1.8.“намын төлөөллийн төв байгууллага” гэж Улс төрийн намын тухай хуулийн[4] 13.3-т заасан тухайн намын Их Хурал, түүний чөлөө цагт намын бага, бүгд хурал, тэдгээртэй адилтгах байгууллагыг;

3.1.9.“улсын бүртгэлд бүртгэгдсэн” гэж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний бүртгэлийн дугаар олгогдсон байхыг.арт нийтлэгдсэн.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

Share
Одоогоор 2 сэтгэгдэлтэй
Таны санал бодол
namir бичсэн нь: /222.112.86.95/
2013/04/24 18:53:08
naad huulindaa ehner, nohroo solison erhemuudiig ner devshuulehgui geed hiij boldoggui um uu
цужэнгшү бичсэн нь: /122.201.18.175/
2013/04/24 20:59:24
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, ХҮРЭН НҮҮРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ " МОНЭКО" КОМПАНИЙ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭНЭ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА??? ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ??
184.72.82.126
Сэтгэгдэл үлдээ
Таны нэр
Анхааруулга !!!


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд shuud.mn хариуцлага хүлээхгүй болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77000180 утсаар хүлээн авна.
Оруул
Таван зорилт тавьжээ
4 цаг 26 минутын өмнө.
Богд уулын арын замаар...
4 цаг 49 минутын өмнө.
Наренда Модид сүши таалагджээ
6 цаг 25 минутын өмнө.
Айлчлал бүрт дотносох харилцаа
6 цаг 58 минутын өмнө.
Төв банк арилжаанд оролцсонгүй
9 цаг 35 минутын өмнө.
Ажиа гэгээнд хүндэтгэл үзүүллээ
10 цаг 36 минутын өмнө.
Алтан гурвалжин
11 цаг 6 минутын өмнө.
Жоли хуримынхаа зургийн дэлгэв
11 цаг 21 минутын өмнө.
Хоёр “бурхан” уулзжээ
11 цаг 40 минутын өмнө.
Цөөнхийг хамгаалахыг хүсчээ
12 цаг 1 минутын өмнө.
Өнөөдөр болох үйл явдлын тойм
13 цаг 1 минутын өмнө.
Нас уртасна
13 цаг 21 минутын өмнө.
Улаанбаатарт 26 хэм дулаан
13 цаг 25 минутын өмнө.
Copyright © 2010 - 2011 ShuuD.mn all Rights Reserved.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлах ШУУД хориотой.