Сүүлд шинэчлэгдсэн: 7 минут 39 секундын өмнө.
2013 оны 06 сарын 07. 13:22
Канадад зорчих иргэдэд 10 хүртэлх жилийн олон удаагийн виз олгохоор болов
  Гадаад харилцааны сайд Л.Болд Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Грегори Гоулдхок-ийг өөрийнх нь хүсэлтээр өнөөдөр Төрийн ордны ёслолын танхимд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Г.Гоулдхоук энэ өдрөөс эхлэн Канад Улсад зорчих Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгож байхаар Канад Улсын Засгийн газар шийдвэрлэснийг мэдэгдэж, холбогдох ноотыг гардуулав. Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газар иргэдийнхээ хилийн чанадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар онцгой анхааран ажиллаж буйг онцлоод энэхүү бодлогын зорилтод нийцсэн бас нэгэн чухал шийдвэрийг канадын талаас гаргасанд талархал илэрхийлэв. Г.Гоулдхоук Монголоос Канад Улсад зорчигчдын тоо жилээс жилд өсч, тэдгээрээс суралцах зорилгоор явж байгаа иргэдийн тоо, чанар нэмэгдэж буйд Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд баяртай байгааг дурдаад, монгол иргэдэд урт хугацааны олон удаагийн виз олгохоор болсон нь ирээдүйд хоёр орны иргэд харилцан визгүй зорчих нөхцөлд хүрэхэд чиглэсэн чухал алхам гэдгийг тэмдэглэлээ. Талууд Монгол Улсын Их Хурлын даргын өнгөрсөн 3 дугаар сард Канад Улсад хийсэн албан ёсны айлчлал цагаа олсон чухал арга хэмжээ болсныг тэмдэглээд айлчлалын үеэр яригдсан зүйлс хэрэгжиж эхэлж буйд сэтгэл хангалуун буйгаа харилцан нотлов. Мөн дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй энэ онд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түлхэц болохуйц бусад арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо хэмээн ГХЯ-наас мэдээллээ.
Share
Одоогоор 1 сэтгэгдэлтэй
Таны санал бодол
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А бичсэн нь: /122.201.18.218/
2013/06/07 19:31:52
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
54.237.151.188
Сэтгэгдэл үлдээ
Таны нэр
Анхааруулга !!!


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд shuud.mn хариуцлага хүлээхгүй болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77000180 утсаар хүлээн авна.
Оруул
Хэт даврагчид сонгууль явуулна
7 минут 39 секундын өмнө.
Э.Бат-Үүл АНУ-д айлчилж байна
18 минут 59 секундын өмнө.
Төсвийн тодотголыг баталлаа
21 минут 11 секундын өмнө.
Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
23 минут 50 секундын өмнө.
Луу, бич жилтэнд эерэг сайн
31 минут 22 секундын өмнө.
Нийслэлд 14 хэм хүйтэн байна
33 минут 29 секундын өмнө.
Чуулганы хуралдаан эхэллээ
17 цаг 25 минутын өмнө.
Таны хүүхэд хаана явна вэ
17 цаг 34 минутын өмнө.
Иракаас хүүхэд өргөж авна
18 цаг 24 минутын өмнө.
Зул сарын гацуураа алджээ
18 цаг 35 минутын өмнө.
Эерэг дэмжлэг иргэдийн амьдралд
18 цаг 43 минутын өмнө.
Б.Батзориг: Энэ бол гүтгэлэг
18 цаг 59 минутын өмнө.
Украин бие даах хэрэгтэй
19 цаг 16 минутын өмнө.
Уильям шүүмжлэлд өртөв
19 цаг 18 минутын өмнө.
МАН нэр төрөө сэргээлгэнэ
20 цаг 1 минутын өмнө.
Оны шилдэг гэрэл зургууд
20 цаг 44 минутын өмнө.
Долоон хүн нас баржээ
22 цаг 8 минутын өмнө.
Нобелийн шагналаасаа татгалз
22 цаг 18 минутын өмнө.
Ким Чен Ун ялалт байгууллаа
22 цаг 24 минутын өмнө.
МАН-ын генсек мэдээлэл хийнэ
23 цаг 8 минутын өмнө.
2215 тн хог хаягдлыг ачуулжээ
23 цаг 10 минутын өмнө.
Халуун сэтгэл
23 цаг 24 минутын өмнө.
Copyright © 2010 - 2011 ShuuD.mn all Rights Reserved.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлах ШУУД хориотой.