Сүүлд шинэчлэгдсэн: 3 цаг 32 минутын өмнө.
2013 оны 06 сарын 24. 14:32
Прокурорын байгууллага Төмөр замд шалгалт хийжээ

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг энэ оны эхний таван сарын байдлаар 11 удаа гарчээ. Эдгээр ослын улмаас долоон хүн нас барж, дөрвөн хүний бие махбодид хүнд, нэг хүн хөнгөн гэмтэл авсан байна.

Гарч буй галт тэрэгний ослын шалтгааныг судалж үзвэл, “Төмөр замын аюултай бүс”, “Анхаар хориотой бүс”, ”Гадны хүн нэвтрэхийг хориглоно”, “Зогс”, ”Тойр” гэсэн анхааруулгын самбарууд шаардлага хангахгүй болсноос үүдэж явган зорчигчид төмөр замын аюултай бүс руу нэвтэрч ордог аж. Мөн дээрх самбаруудыг оновчгүй байрлалд тавих, торон хамгаалалт эвдэрсэн, явган хүний гарц гэж ойлгогдохоор байрлуулсан зэрэг нь осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Түүнчлэн төмөр замын байгууллага нь аюулгүй байдлын үндсэн шаардлагыг бүрэн хангаж биелүүлэх ажиллагааг хуулийн заалтад нийцүүлээгүй, явган зорчигч явах гарц гармыг аюулгүй байдлаар хангалттай хийгээгүй зэрэг нь осол гарахад нөлөөлдөг болохыг албаныхан хэлдэг. Тэгвэл төмөр замын гарц, гарам, тэмдэг тэмдэглэгээний байдалд прокурорын газраас Төмөр замын Цагдаагийн хэлтэстэй хамтран шалгалт хийв. Шалгалтаар зарим газар явган хүн төмөр зам руу гарах боломжтой зориулалтын бус гарцтай, явган хүний байнгын хөдөлгөөнтэй боловч дохио анхааруулга, байхгүй, хаалт хашлагагүй, тэмдэг тэмдэглэгээ нь шөнийн цагт мэдээлэл өгч чаддаггүй, албан ёсны гарц байгуулах шаардлагатай газрууд байгаа зэрэг зөрчлийг илрүүлж тогтоосон байна. Эдгээр зөрчлийг арилгуулахаар төмөр замын тэмдэг, тэмдэглэгээг стандартын дагуу зөвшөөрөгдсөн гарц гармуудад байршуулах, төмөр замын зурвас газар, аюултай бүсийн дэглэмбий болгох, иргэдэд сургалт, сурталчилгаа хийх, зориулалтын бус гарц гармуудыг хаах, айл өрхүүдтэй нийлсэн газарт явган хүн нэвтрэх боломжгүй хаалт хийх болон бусад арга хэмжээ авахуулахаа холбогдох хүмүүст мэдэгдэл хүргүүлсэн байна.

Б.Одон

Share
Сэтгэгдэл үлдээ
Таны нэр
Анхааруулга !!!


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд shuud.mn хариуцлага хүлээхгүй болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77000180 утсаар хүлээн авна.
Оруул
Эмэгтэй жүдочид аваргаллаа
4 цаг 55 минутын өмнө.
12 мянган хүнд үйлчилжээ
5 цаг 20 минутын өмнө.
“Бид цаашид ч тэмцэнэ”
5 цаг 45 минутын өмнө.
Кимд алмаазан бөгж бэлэглэжээ
6 цаг 53 минутын өмнө.
Селин Дион, Бритнитэй хамтарна
6 цаг 56 минутын өмнө.
Харри, Лохан нар болзжээ
7 цаг 48 минутын өмнө.
100 саяын татвар
8 цаг 19 минутын өмнө.
Аавдаа зориулж шивээс хийлгэв
8 цаг 49 минутын өмнө.
Чуулганы хуралдаан завсарлав
9 цаг 16 минутын өмнө.
Эрдоган АНУ-ыг буруутгав
9 цаг 48 минутын өмнө.
107 дугаарын утас ажиллаж эхэллээ
11 цаг 37 минутын өмнө.
Бушийг уучлалт гуйхыг шаардав
12 цаг 5 минутын өмнө.
Д.Дондог нарын хэргийг хэлэлцэнэ
12 цаг 14 минутын өмнө.
Авлига авсан 30 гишүүн халагджээ
12 цаг 35 минутын өмнө.
Copyright © 2010 - 2011 ShuuD.mn all Rights Reserved.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлах ШУУД хориотой.