Сүүлд шинэчлэгдсэн: 48 минут 41 секундын өмнө.
2013 оны 08 сарын 16. 08:35
ЭСТО компани бүх хариуцлагыг хүлээхээр болжээ

Баянзүрх дүүргийн XI хороо, “Скай резорт” цанын баазын ойролцоох төмөр замын гарам дээр энэ сарын 13-ны өглөө Камаз маркийн автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн  ноцтой осол гарсан. Осол гарсантай холбоотойгоор холбогдох албаныхан осол гарсан замыг чөлөөлж, засварын ажлыг хийсэн ч хохирлын хэмжээ, түүнд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй үлдсэн юм.

Энэ талаар Зам тээврийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга П.Билгүүнээс тодрууллаа.

.

-Төмөр замын ослын хохирлын хэмжээ тодорхой болсон уу?

- Энэ сарын 13-ны өглөөний 07.27 цагт Амгалан-Туул хоорондын төмөр замын 416 дугаар километрийн хоёрдугаар зуутад байрлах гарам дээр Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд аялж явсан 2657 дугаар ачааны галт тэрэг “ЭСТО компанийн УНХ 55-87 улсын дугаартай, “Норд Бенз” маркийн ачааны авто машинтай мөргөлдсөн ослын улмаас дөрвөн хүн хүнд, хөнгөн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн. Мөн УБТЗ-ын мэдлийн 2ТЭ116УМ серийн хос секцит 018 дугаар илчит тэрэг, ОХУ-ын өмчийн ачааны тавцант гурван вагон, төмөр замын 200 орчим метр замын дээд бүтцийг дахин шинээр сольж, их засвар хийх эд хөрөнгийн хохирол учирсан байна.

.

-Хэн хариуцлага хүлээх вэ?

-Ослын дараа сэргээн босгох арга хэмжээг шуурхай зохион байгуулж, тухайн өдрийнхөө 22.17 цагт замын хөдөлгөөнийг нээсэн. Үүний дараа Зам, тээврийн сайд УБТЗ, ЭСТО компанийн удирдлагуудтай хийсэн уулзалтаар хохирлын хэмжээг тогтоох хамтарсан ажлын хэсэг томилон ажиллуулж, хохирлыг “ЭСТО” компани барагдуулахаар болсон.

.

-Тэгэхээр ЭСТО компани буруугаа хүлээж байгаа юм байна. Ер нь яагаад тус компанид гарам нээх эрхийг өгсөн юм бол? 

-Богд уулын араар яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх 17.1 км хатуу хучилттай автозам барих төслийг гүйцэтгэж байгаа ЭСТО компанийн тавьсан хүсэлтийн дагуу УБТЗ болон “Амгалан-Туул хоорондын замын 416 км пк2-т байрлах гарам ашиглах гэрээ” байгуулсан байна. Улмаар 2013 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр гармыг нээсэн. Тус гэрээний дагуу “Амгалан-Туул хоорондын замын 416 дугаар хаалтын хоёрдугаар зуутад байрлах гар хаалт цоож бүхий гарамд үйлчлэх орон нутгийн заавар” боловсруулж, хоёр талын холбогдох мэргэжлийн ажилтнуудад танилцуулан батлаж, ЭСТО болон “Бамбай секьюрити” компанийн ажилтан Ш.Энхжаргал, М.Энхтайван, Д.Баярхүү нарт 16 цагийн сургалт явуулж шалгалт авч ажиллуулсан байна. Осол гарсан өдөр тус гарам дээр галт тэрэгний аюулгүй байдлыг хангах, гарам ашиглах сургалтад хамрагдаагүй, төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар зохих мэдлэггүй ажилтан байсан бөгөөд гэрээ болон зааварт заасан 08.00-20.00 цагийн хооронд гарам нэвтрэх заалтыг зөрчиж, гармыг хугацаанаас өмнө нээж авто тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулсан байна.

.

Уг нь гэрээнд зааснаар тавдугаар сарын 1-н хүртэл 08.00-20.00 цагийн хооронд, зуны улирал /5-р сарын 01-нээс 10-р сарын 01/-д 08.00-22.00 цагийн хооронд, өвлийн улиралд / 10-р сарын 01-ээс 12-р сарын 01/-д 08-20.00 цагийн хооронд ашиглана. Гарам үйлчлэх орон нутгийн зааврын 3.3-т “ЭСТО” компанийн технологийн зориулалттай машин механизмыг өглөөний 08-20 цагийн хооронд гарна. Бусад үед /шөнийн цагаар/ гармаар машин механизм гаргах, гармын хаалтыг нээхийг хатуу хориглоно” гэж заасан. Гэтэл тус гарам дээр ажиллаж байсан ажилтан гэрээ, зааврын заалтыг зөрчиж, тухайн өдрийн 07.20 цагийн үед гармын хаалтыг нээж, автомашиныг хөдөлгөөнд оруулснаас осол гарсан нь тогтоогдсон байгаа.

_

П.Наран

Share
Одоогоор 7 сэтгэгдэлтэй
Таны санал бодол
Zochin бичсэн нь: /126.159.52.147/
2013/08/16 10:22:43
Uneheer heleh ug alga. Manaid huuli durem juram geree gedeg yum hezee uilchileh yum boldoo.
ZOCHIN бичсэн нь: /202.180.216.19/
2013/08/16 10:42:33
GANSUKH SAID XARIUCLAGA XULEEXGUI YUM UU ??? SEREENENDORJ XARIUCLAGA XULEEXGUI YUM UU ???
Өдөр шөнө бичсэн нь: /122.201.18.48/
2013/08/16 10:45:24
Иргэн Дорж шоронд сууна.Сайд Гансүх бондоо дуустал замаа цаашид барина.
unenii elch бичсэн нь: /124.158.111.18/
2013/08/16 10:51:28
Ene company daaj dawshgui urund orjee zailuul 1 ilchit tereg n l gehed 2 terbumiin unetei yum gee biz dee hariutslaga aldsan humuus l hetsuu bn da huurhii.
kkkkk бичсэн нь: /202.179.20.136/
2013/08/16 11:04:41
yg l baragduuliishd tomor zam oorsdoo naadhaa daagad garna biz bid amjhgui shu
сэрж бичсэн нь: /202.126.91.159/
2013/08/16 12:32:48
дүрэм журмаа биедүүлдэггүй хэнэггүй нөхөр танхай жолооч 2 40 минут хүлээж чадаагүй хээ төлөө улсад их хэмжээний хохирол учрууллаа Бамбай ХХК бас хариуцлага хүлээн шүү дээ энэ мэтийн хөлдүү хулгайчуудыг зодож байвал таарна
биииии бичсэн нь: /122.201.18.21/
2013/08/16 19:15:45
энэ компани ийм байн компани уу?
54.87.134.115
Сэтгэгдэл үлдээ
Таны нэр
Анхааруулга !!!


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд shuud.mn хариуцлага хүлээхгүй болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77000180 утсаар хүлээн авна.
Оруул
Алекс Салмон уйлав
48 минут 41 секундын өмнө.
Үзэгчид намайг бүү мартаасай
1 цаг 23 минутын өмнө.
"Их манал" хурна
1 цаг 25 минутын өмнө.
Олланд Гвиней улсад айлчилна
1 цаг 42 минутын өмнө.
МАН-ын бага хурал хуралдана
2 цаг 7 минутын өмнө.
Нас уртасна
2 цаг 21 минутын өмнө.
Улаанбаатарт 11 хэм хүйтэн
2 цаг 24 минутын өмнө.
Н.Түвшинбаяр аварга барилдана
3 цаг 49 минутын өмнө.
Б.Бямбаагийн хэргийг дахин шүүнэ
22 цаг 48 минутын өмнө.
Викториа шилдгээр тодров
23 цаг 33 минутын өмнө.
Үнэнийг дэнслэх эрхийн төлөө
23 цаг 44 минутын өмнө.
Долоо хоногийн шилдэг зургууд
23 цаг 49 минутын өмнө.
МАН-ын бага хурал хойшиллоо
23 цаг 52 минутын өмнө.
Яценюк улиран сонгогдов
1 өдөр 0 цагийн өмнө.
МАН-ын сонголт хийх өдөр
1 өдөр 2 цагийн өмнө.
Обама цацагт хяруулыг өршөөв
1 өдөр 3 цагийн өмнө.
Чуулганы хуралдаан эхэллээ
1 өдөр 3 цагийн өмнө.
Эболагийн эсрэг вакцин туршив
1 өдөр 3 цагийн өмнө.
Захирагчаа огцрохыг шаарджээ
1 өдөр 4 цагийн өмнө.
Өнөөдөр болох үйл явдлын тойм
1 өдөр 4 цагийн өмнө.
Өнгө зүс сайжирна
1 өдөр 4 цагийн өмнө.
Улаанбаатарт 5 хэм хүйтэн байна
1 өдөр 4 цагийн өмнө.
Copyright © 2010 - 2011 ShuuD.mn all Rights Reserved.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлах ШУУД хориотой.