Сүүлд шинэчлэгдсэн: 2 цаг 21 минутын өмнө.
Нийслэлийн ногоон бүсийн ой, усны сан газарт шинээр газар олгохгүй
  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэлийн ногоон бүстэй холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/819 тоот захирамж гаргажээ. Уг захирамжийн дагуу нийслэлийн ногоон бүсийн зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулах болон газар эзэмшүүлэх үйл ажиллагаанд Монгол улсын Ойн тухай хууль, Усны тухай хууль болон бусад Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг мөрдлөг болгож, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэх, нийслэлийн ногоон бүсийн ой, усны сан газарт шинээр газар олголт хийхгүй байхыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар, дүүргүүдийн Засаг дарга нар болон Өмч, газрын харилцааны албанд үүрэг болгосон байна. Мөн Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчин газар олголт хийж, ногоон бүсийн экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, байгаль орчин болон газар эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдэд үлэмж хэмжээний хохирол учруулсан, шийдвэр гаргасан, түүнийг боловсруулсан холбогдох албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт даалгажээ. Дээрхи үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэгдэв. Д.Цэцэг
Share
Одоогоор 7 сэтгэгдэлтэй
Таны санал бодол
Бат-Үүлд бичсэн захидал бичсэн нь: /182.160.45.113/
2013/09/02 16:25:02
Бат-Үүлтэнгүүд ээ та нар үнэнхээр хууль сахиулдаг улс юм бол ус,голын урсац,ойн сан бүхий газарт байгаа бүгдийг нураан хөөх юм бол хамгийн эхлээд тийм л мундаг юм бол Богдхан уулын амууд дах ухаандаа Нүхт,Жаргалант,Зайсан,Их бага тэнгэр,Хүрхэрээгийн ойн сан бүхий газруудын айлууд мөн Үүл дарга өөрийнхээ НДС ын дэрэгдэх усны урсац бүхний газарт барьсан 60 айлын байшингаа зайлуулчих тэгвэл /дараа шүү/ бид Шарга морьт,Шадивлин,Жигжид,Майхан толгой,Гүнтээс сайн дураараа зайльяа.Тэгэхгүй гэвэл алга дарам газраа амь насаараа үнэлэн тэмцэх болно шүү.Би л гэхэд өгөр толгойгоо 3 хараар сольж чадна.Монгол хүн хүлцэнгүй цариалчихаад нэг хөдөлбөл, сэтгэл шуударвал ялангуяа цусаа үзвэл улайн дээр ирсэн үхэр шигээ улангасадаг юм шүү. Илд барьсан хүн илдэндээ үхдэг гэж дээр үед ярьдаг байсан одоо цагт үзэг барьсан хүн үзгэндээ байх магадлал өндөр шүү
Баатар бичсэн нь: /103.11.195.205/
2013/09/02 17:25:39
Одоо ногоон бусэнд сайн дураараа газар авч тэмдэг тавьж буй улсууд байна Энэ талаар хаана ямар утасаар мэдэгдэж байхыг олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр мэдэгдэнэ уу Бас хогоо замбараагуй хаягчид олон байна Ийм зохисгуй байдлын зурагийг авч болохуу Ярилцах нь хунийг тагнасан болж хэрэгт орно гэх. Хэлж огноуу
бат үүлд бичсэн нь: /202.179.20.178/
2013/09/02 19:25:31
одоо чиний хэлж байгаа үг үйлдэл давсгүй хоол шиг л болоод байна шүү үнэхээр байгалаа хамгаалах гэж байгаа юм бол зайсангаа байг хүүгийнхээ туулын шугуй дахи хаусуудыг буулгачих тэгвэл чинь дагаад намирах улс багц багцаараа байна
irgen бичсэн нь: /180.235.173.181/
2013/09/02 23:33:29
goe helsen shuu kkkk zaisan, nuht, jargalant ih baga tenger, hurheree tuuliin shugui terelj, geh edgeeriig nuraaval bi sharga moritod baidag baishingaa nuraalaa kkkkkk batuuld amjilt husie ydarsan irgedee ylgahgui baih gedegt naidaj bna kkkkkkkkk
lalar batuuld бичсэн нь: /180.235.173.181/
2013/09/02 23:36:13
lalar min teneg shiidver gargadag lalar ve dain husee yu lalaraaaaaaaaa
Жамух бичсэн нь: /202.70.46.199/
2013/09/03 13:06:05
Батvvл даргаа та Наирамдалд газар олгосноо ард тvmэндээ ил тодоор таилбарлаач ээ тэнд таны нэрыг Наранцэцэг гэдэг эмэгтэи харин ч нэг барьж баиндаа тэнд би ч гэсэн 07 Га газараа авмаар баина таны хэл ажилчинь ингэж зороод баихад бид яаж итгэх юм вэ? Юун ои юун усны сав газар таны тэр баигал орчин г хариутсан Бат эрдэн араи оороо тэр газарыг авчихсан юм биш vv ардын хvvхдыг битгии яалгаачээ би тэнд чинь газар авмаар баина
Асралт бичсэн нь: /202.70.46.199/
2013/09/03 15:58:19
Та ниигэмд болж баигаа хууль бус зvилыг олон тvмэнд ил тод болгосноор харин ч саин vилс бvтээж баигаа болохоор чагансан тагансан гэж vзэхгvи ш дээ энэ засгын газар 11-11гэдэг саихан утас ажилуулж баигаа шvv Мон та болохгvи баигаа юм талаар фото зурагч аваад саитад ил тод тавьж болно таныг монголчууд бvгд дэмжих болно иргэн Баатарт
54.87.93.1
Сэтгэгдэл үлдээ
Таны нэр
Анхааруулга !!!


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд shuud.mn хариуцлага хүлээхгүй болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77000180 утсаар хүлээн авна.
Оруул
Харваачид XII байрт шалгарчээ
3 цаг 51 минутын өмнө.
Шерил Коул хуримаа хийнэ
4 цаг 56 минутын өмнө.
Италийн иргэн халдвар авчээ
8 цаг 12 минутын өмнө.
Шинэ далбаатай болохыг хүсэв
8 цаг 32 минутын өмнө.
Францис Албани улсад айлчлав
9 цаг 39 минутын өмнө.
А.Мэндбаярын хэргийг хэлэлцэнэ
9 цаг 53 минутын өмнө.
Хонконг оюутнууд суулт зарлажээ
10 цаг 12 минутын өмнө.
Уул уурхайн яам мэдээлэл хийнэ
10 цаг 36 минутын өмнө.
Өнөөдөр болох үйл явдлын тойм
10 цаг 42 минутын өмнө.
Дүрвэгсдийн эсрэг гал нээжээ
10 цаг 54 минутын өмнө.
Улаанбаатарт 15 хэм дулаан
11 цаг 28 минутын өмнө.
Copyright © 2010 - 2011 ShuuD.mn all Rights Reserved.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлах ШУУД хориотой.