Сүүлд шинэчлэгдсэн: 12 цаг 51 минутын өмнө.
2011 оны 11 сарын 25. 10:48
Цанын бааз илүү сайжран, шинэчлэгдлээ

Үндэсний бүтээн байгуулалт Скай Резорт олон улсын стандартын цанын бааз 3 дахь цанын улирлаа 11 сарын 26нд нээх гэж байгаа гэнэ. Энэ жил цаг агаарын байдлаас шалтгаалж цанын бааз харьцангуй орой нээж байгаад нийт үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчиж байгаагаас гадна олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн байна.

Үүний тод жишээ бол цанын бааз энэ жил техник, технологийн хувьд Монголд анх удаа "СМАРТ ГЕЙТ" бүрэн автомат системд шилжихээр энэ улирлаас туршиж эхлээд байгаа ба уг систем нь үйчлүүлэгчид цаасан билет хэрэглэхгүй, бүх мэдээллээ электрон бугуйвчинд оруулж үйлчилгээгээ авах юм байна. Давуу тал нь гэвэл тухайн хэрэглэгч зөвхөн эхний удаа ирээд хувийн дэлгэрэнгүй мэдээллээ оруулснаар дараа дахин үйлчлүүлэхдээ өндөр, гутлын размер зэргээ давтаж бүртгүүлж цаг алдахгүй зөвхөн нэрээ хэлэхэд бүртгэлийн баазаас мэдээлэл нь шууд татагдаж үйлчилгээгээ авахаас гадна байнгын гулгагчид энэ давтамжаараа төрөл бүрийн урамшуулалд хамрагдах, үйлчилгээнүүдээ түргэн шуурхай авах, гадаа удаан дугаарлаж зогсохгүй гэх мэт давуу талуудтай. Бүр цаашилбал дараа дараагийн жилүүдээс утаснаасаа юм уу онлайнаар захиалгаа хийдэг, хаанаас ч манай үйлчилгээг авдаг, өөрийгөө бүртгүүлдэг гээд хязгааргүй боломжууд нээгдэх юм байна.

Үйлчилгээний үнийн хувьд нэмээгүй, харин ч нөгөө талаасаа анх удаа цанаар гулгаж байгаа хүмүүст цанын багш нараар аюулгүй унах, эргэх, хурдаа сааруулах гэх зэрэг анхан шатны зайлшгүй сурах техникүүдийг үнэ төлбөргүй заалгах боломжийг бүрдүүлсэн ба ганц нэгээрээ, гэр бүлээрээ тухайлсан сургалт авбал урьдын адил үнээрээ үйлчилгээгээ авч болно. Гэхдээ энэ боломж зөвхөн энэ улиралд барьж байгаа цанын баазын бэлэг юм байна.

Мөн гүйлтийн цанын замаа илүү сонирхолтой байдлаар засч уртасгах, хэрэглэгчдээ зориулж ресторанаа иж бүрэн шинэчлэх, өндөр зэрэглэлийн үйлчилгээг авахыг хүссэн хүмүүстээ зориулсан VIP lounge байгуулсан гээд томоохон нэмэлт бүтээн байгуулалтуудыг хийж гүйцэтгэж дууссаныг цанын баазын хамт олон онцолж байна.

Share
Ч.Мөнгөндалай 5200 км аялаад байна
12 цаг 51 минутын өмнө.
Хамба ламтан “AMA”-д оролцоно
14 цаг 3 минутын өмнө.
Баянхошууны замыг хүлээн авлаа
14 цаг 7 минутын өмнө.
Увс аймагт 1541 аргаль тоологджээ
14 цаг 25 минутын өмнө.
ТОП-20 индекс 0.05 хувиар өсчээ
14 цаг 36 минутын өмнө.
Хоёр Солонгос харилцан гал нээв
16 цаг 4 минутын өмнө.
Их хотын бага хүрээнүүд
16 цаг 20 минутын өмнө.
Двэйн Жонсон Хятадад иржээ
16 цаг 34 минутын өмнө.
Уулсын намар
17 цаг 5 минутын өмнө.
Хатан хаанаас тусламж хүсчээ
17 цаг 40 минутын өмнө.
Сөрөг хүчний “МАНАН”-тах хүсэл
18 цаг 44 минутын өмнө.
Э.Бат-Үүл мэдэгдэл хийнэ
19 цаг 1 минутын өмнө.
Босоо ороолон
19 цаг 19 минутын өмнө.
“Fury” кино тэргүүллээ
19 цаг 19 минутын өмнө.
Нисгэгч, жолооч нар ажил хаяв
19 цаг 40 минутын өмнө.
Украины асуудлаар хэлэлцэв
20 цаг 10 минутын өмнө.
Copyright © 2010 - 2011 ShuuD.mn all Rights Reserved.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлах ШУУД хориотой.