Сүүлд шинэчлэгдсэн: 15 цаг 8 минутын өмнө.
2013 оны 11 сарын 16. 18:45
"Том төрөөс ухаалаг төр рүү" уулзалт өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Том төрөөс ухаалаг төр рүү" Үндэсний зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Энэхүү үндэсний хэмжээний уулзалтад шийдвэр гаргагчид, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, ТББ, орон нутгийн төлөөлөгчид,  дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллийг анх удаа бүрэн эрхт төлөөлөгчийн хэмжээнд оролцуулсан юм. Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Шийдвэр гаргагчдын, Бизнес эрхлэгчдийн, Орон нутгийн төлөөллийн, Эрдэмтэн судлаачдын төлөөллийн, Хэвлэл, мэдээллийн төлөөллийн гэсэн таван салбар хуралдааныг хуралдуулж, тус тусаас гаргасан зөвлөмжийг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

өйы Шийдвэр гаргагчдын салбар хуралдааны зөвлөмж, дүгнэлтийг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулсан юм. Тус салбар хуралдаанд оролцогчдын олонх нь  Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх, Төсвийн хөрөнгө оруулалтын тухай хуультай болох, лиценз зөвшөөрлийг төрийн албаны тухай хуулиар зохицуулах, төрийн сангийн үйл ажиллагааг арилжааны банкинд шилжүүлэх, намын гишүүнчлэл, санхүүжилтийг хуульчлах, Сонгуулийн тухай хууль батлах, төрийн алба мэдээллийн технологийг өргөн  хэрэглэх зэрэг олон санал гарчээ. Оролцогчдын гаргасан саналыг шийдэх боломжтой дарааллаар нь жагсааж, эхлээд Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэдэг дүгнэлтэд хүрсэн байна.

өй Харин Бизнес эрхлэгчдийн салбар хуралдааны санал, зөвлөмжийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл танилцуулсан. Бизнес  эрхлэгчдийн төлөөлөл том төрөөс ухаалаг төр рүү шилжих  санаачилгыг 100 хувь дэмжсэн бөгөөд салбар хуралдаанаас улсын өмчийг хувьчлах хөтөлбөрийг өргөн  хүрээнд  зохион байгуулах саналыг олонх нь гаргажээ. Өөрөөр хэлбэл, төр бизнес хийхээ болих, ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах нь зөв гэж үзсэн байна. Мөн татварын орчны хяналтыг сайжруулах, шинэ татварын хууль гаргахаас татгалзах, 2014 онд  Засгийн газар Үнэ тогтворжуулах хөтөлбөрт онцгой анхаарах, саяхан баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх, дагалдах дүрэм журмыг яаралтай боловсруулах  зэрэг бүтээлч саналууд гаргасан байна.

бЙ Мөн хэвлэл мэдээллийнхний төлөөлөл оролцсон салбар хуралдаанаас ухаалаг төртэй болох чиглэлд бодлогоо хандуулж, дэмжиж ажиллахаа  илэрхийлсэн бол Эрдэмтэн судлаачдын төлөөллийн салбар хуралдаанаас төрийн зарим чиг үүргийг ТББ-д  өгөх, ухаалаг төрийн бодлого боловсруулахад эрдэмтэн судлаачдыг түлхүү оролцуулах зэрэг саналууд гарчээ.

ЙЙ Орон нутгийн төлөөллийн салбар хуралдааны санал дүгнэлтийг Хотын дарга Э.Бат-Үүл танилцуулсан бөгөөд тус салбар хуралдаанд оролцогчид орон нутаг, нийслэлийн Засаг захиргааны байгууллага иргэддээ үйлчилдэг байгууллага болох саналыг түлхүү гаргасан байна. Ингэхийн тулд орон нутгийн төр захиргааны  байгууллагыг нэгдсэн интернэтийн сүлжээнд холбох  нь нэг чухал алхам болно гэж үзсэн байна. Хамгийн гол нь хороо нь иргэндээ, дүүрэг нь хороондоо, нийслэл нь дүүрэгтээ, Засгийн газар нь нийслэлдээ үйлчлэх тогтолцоо руу шилжих  нь ухаалаг төр бий болохын үндэс суурь гэж салбар хуралдаанд оролцогчид дүгнэжээ.

ЙЁ Ийнхүү салбар хуралдаануудын дүгнэлт танилцуулсны дараа үндэсний  хэмжээний зөвлөлдөх уулзалтыг санаачилсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ “Том төрөөс ухаалаг төр лүү” уулзалт зөвлөгөөнийг анх удаа зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтын гол санаа нь төрийн механизмыг зөв ажлуулж ард түмэнд үйлчилдэг болоход анхаарах хэрэгтэй гэсэн юм. Миний гаргасан санал санаачлагыг шат шатны төрийн байгуууллагууд хэлэлэнэ гэдэгт итгэж байна. Мөн өнөөдрийн илтгэлийн гол үзэл санааг товхимол болгон тараана. Түүнчлэн өнөөдрийн зөвлөлдөх уулзалтад ирсэн хүн бүр Монгол Улсын ирээдүй, хөгжлийн төлөө өөрийн дуу хоолойгоо хүргэхэхд чухал үүрэг гүйцэтгэгч, төлөөлөгч гэдгийг санаж явах хэрэгтэй” гэж хэлснээр өнөөдрийн зөвлөлдөх уулзалт өндөрлөлөө.

ЙЫ

П.Наран

Share
Одоогоор 11 сэтгэгдэлтэй
Таны санал бодол
иргэн бичсэн нь: /202.126.89.160/
2013/11/16 20:38:52
ямар чбэлтгэлгүй ядахдаа ганц судалгааны дүн ч байхгүй ийм зөвлөгөөн хэтрэй цуглаан хэнд хэрэгтэй юм болдоо. 4 салбар хуралдаан нь 4 томоохон бүлгийн ашаиг сонирхлыг хамгаалсан санал дүгнэлт гаргасан байна. с.дэмбэрэл төрийн өмчид нүд нь унахаас өөр юу хийэв, тбб-ынхан төсвийн мөнгөнөөс яаж хувь хүртэхэв гэдгээс өөр юу бодохов, тэд ямар ч чиг үүргийг шилжүүлж аваад хэрэгжүүлэх чадавхгүй ядарсан амьтад шүү дээ. том нэрнийх нь цаана ганц хүн л байгаа.
зочин бичсэн нь: /183.81.169.20/
2013/11/16 20:42:31
ойлгомжтой зөв ажил. намуудын хуулийг өөрчилж төртэй хутгалдахыг болих. доод шатанд хагаралдуулдаг , албан тушаал,мөнгөний бүлэглэл бий болгодог үүр уурхай болсон. зарлигаар бүгдийг татан буулгаж шинэ хуулиар байгуулж байж төр цэвэршинэ.
tsag бичсэн нь: /103.26.194.29/
2013/11/16 22:41:58
iim erunhiilugch haaha ch nuur ulailgahgui ! bi baharhdag.
irgen бичсэн нь: /178.131.66.148/
2013/11/17 00:27:10
bi huvidaa ulsiin omchiig huvichlahiig demjihgui bas sai*hgui harin eserguitsej bna. uchir ni ulsiin omch bna gedeg ard tumniih gesen ug. harin huvichlan gedeg bol odoo manaihnii nohtsold heseg ovsgootei zalitnii gart ochij todorhoi toonii humuusiig bayajuulah bolno. ooroor helbel ulsiin mongoor tsadchihsan garuud dahiad ulsiin mongoor ulsiin omchiig idetsgeeh bolno.
zochin бичсэн нь: /84.97.198.36/
2013/11/17 01:02:30
hen namdaa mungu ih handivlana, ter hemjeegeeree turiin undur alba hashdag odoogiin togtoltsoog halahgui bol tsever tur baihgui, unuugiin tur diilenh ni naimaachid, mungu huulegch, luivarchin nariin tsugluulga l baina shuu dee, ulaim tsaim barigdsan neg heseg ni ih hurlaas zailahgui, tur tedend arga hemjee avah tenhelgui , baidal iimd eh oron hugjih uu! turiin tu*e nart buh taliin undur shalguur baih yestoi.
irgen бичсэн нь: /24.205.145.130/
2013/11/17 02:58:24
neg l medsen chini tur asramjiin gazar bolchihson baisan. asramjiin gazriin zahiral ni hulhidorj gedeg huurhun bondgor nuhur baidag baigaa. ene hunees neg l avah yum bii ter ni yran yarih.
eeeee бичсэн нь: /202.21.113.141/
2013/11/17 03:00:36
монголын төр smart phone шиг болх юм биздэ;)
зочин бичсэн нь: /103.26.194.72/
2013/11/17 07:48:49
элбэгдоржийн ээлжит шоу.... сайхан ярьдаг морь шүү
alvhih yum baina бичсэн нь: /103.26.194.76/
2013/11/17 12:06:20
minii bichsen setgegdel avtomataar shuud alga bolj baina yaj setguul zui hugjinu duu huurhii
ахмад партизан, сб дүүрэг бичсэн нь: /202.126.89.191/
2013/11/17 20:53:45
санаа нь зөв ч хэлбэр нь дан шоу болж өнгөрлөө. элбэгээгийн энэ санал санаачлагын төрд ажиллаж байгаа хурган дарга нар бүгд л эсэргүүцэн зэвүүцэж байгаа шүүдээ. элбэгээ ч гэсэн тэд нарыг дотроо бүгд эсэргүүцнэ гэдгийг маш сайн мэдэж байгаа шүүдээ. ингэж өөрийгөө дөвийлгөн ард түмний өмнө жүжиг тоглох ямар хэрэг байна. ерөнхийлөгч л юм бол шууд үнэнийг хэлээд их хурлын дарга, ерөнхий сайд нартайгаа зурагтаар нээлттэй асуудлуудыг дэс дараатай бодит мэдээлд тулгуурлан асуудлуудаа газар дээр нь шийдээд яв л даа. монгол яагаад хөгжихгүй байгаа нууц нь хувийн хэвшил, бизнесийнхний бий болгосон баялаг бараг тэр чигээрээ эрх мэдэл бүхий төрийн албан хаагч хувалзнуудын халаасанд ордогт л байгаа шүүдээ. үүнийг хүн толгойтой болгон мэднэ. энэ алдааг засаагүй цагт монгол улс хэзээ ч хөгжихгүй.
энхээ бичсэн нь: /124.158.107.2/
2013/11/19 15:47:11
ерөнхийлөгчийн санаа дэвшүүлж байгаа нь зөв ч таныг хүрээлэн байгаа болон засгийн газрын сайд нар хүлээн авахгүй байгаа илрэл нь 5 бүлгийг ахалсан сайханбилэг, алтанхуяг нар танилцуулага хийж дэмжих эсэхээ илэрхийлсэнгүй анх удаа ардчилсан нам төрийг барьж байгаа эхний жилдээ маш их алдаа гаргалаа мэрэгжлийн чадвартай ажилтанг төрд авалгүй намд их зүтгэж хөрөнгө сэтгэл зүтгэсэний илэрхийлэлийг ажил өгч төрийн орон тоог маш ихээр нэмсэн тул энэ хүмүүс тань ерөнхйлөгчид их саад болно . нэгэнт өөрсдийн хийсэн алдааг засана гэдэг ч ,,, яагаад ерөнхйилэгч ажлаа хйиж чадахгүй байгаа сайд ялангуя эрүүл мэндийн нарт ажлын үр дүнг иргэдэд нээллтэй тавиулах үр дүнгээр ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлт гаргахгүй байгаа юм бэ
54.211.97.242
Сэтгэгдэл үлдээ
Таны нэр
Анхааруулга !!!


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд shuud.mn хариуцлага хүлээхгүй болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77000180 утсаар хүлээн авна.
Оруул
Мөнгөний урсгал холдоод байна
15 цаг 25 минутын өмнө.
Ким 70 сая фэнтэй
15 цаг 44 минутын өмнө.
Зээлийн эргэн төлөлт нэмэгджээ
17 цаг 33 минутын өмнө.
МАХН-ынхан хуралдаж байна
17 цаг 54 минутын өмнө.
Тэйлор Свифтээс уучлалт гуйв
18 цаг 0 минутын өмнө.
Бибер хамгийн баян одоор тодров
18 цаг 1 минутын өмнө.
Фергюсон хот дахин үймэв
18 цаг 27 минутын өмнө.
Монголоос тэрбумтан төрөв
20 цаг 26 минутын өмнө.
Хурандаа нар чуулна
20 цаг 49 минутын өмнө.
Обама 19 эрхмийг шагнав
21 цаг 20 минутын өмнө.
Чак Хейгел огцорлоо
21 цаг 25 минутын өмнө.
Үерийн улмаас 32 хүн амиа алдав
21 цаг 44 минутын өмнө.
Хэрэгтэн амиа хорложээ
21 цаг 48 минутын өмнө.
Экс ерөнхий сайдыг баривчилжээ
22 цаг 24 минутын өмнө.
Сноуден энхтайвны шагнал хүртэв
22 цаг 24 минутын өмнө.
“MH17”-ийн үлдэгдлийг зөөж дуусав
22 цаг 26 минутын өмнө.
Хүсэлтэйгээ тэнцэхүй
22 цаг 31 минутын өмнө.
Өнөөдөр болох үйл явдлын тойм
22 цаг 34 минутын өмнө.
Copyright © 2010 - 2011 ShuuD.mn all Rights Reserved.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлах ШУУД хориотой.