Сүүлд шинэчлэгдсэн: 19 минут 22 секундын өмнө.
2013 оны 11 сарын 20. 13:04
Инженерийн шугам сүлжээний худгаа таглаагүй ААН-ийг дулаанаар хангахгүй
 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны “Шугам сүлжээний худгийн ашиглалтыг сайжруулах тухай” А/590 тоот захирамжийн дагуу инженерийн шугам сүлжээ,  камерын ашиглалтын байдалд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хяналт тавьж байгаа. Байнгын хэвийн ажиллагааг хангуулахын тулд дүүргүүдийн Засаг дарга, инженерийн хангамжийн байгууллагуудад “Хэрэглэгч байгууллагууд инженерийн шугам сүлжээний худгийн бүрэн бүтэн байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол тухайн аж ахуйн нэгжийг дулаанаар хангахгүй” гэсэн үүрэг өгчээ.

 

Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газраас 10-р сард авсан судалгаагаар нийслэлд нийт 151 ширхэг таггүй инженерийн шугам сүлжээний худаг байсан байна.Тиймээс харъяа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас таггүй инженерийн шугам сүлжээний худгуудыг тагтай болгох шаардлага хүргүүлээд байна. Өнөөдрийн байдлаар холбогдох газрууд өөрсдийн нөөц бололцоог ашиглан 134 ширхэг инженерийн шугам сүлжээний худгийг  засаж, шинэчлэн тагтай болгосон бол 388 ширхэг худгийг сэргээн засварлах ажил хийгджээ.

 

Энэ ажилд нийт 43.9 сая төгрөг зарцуулсан байна. Инженерийн шугам сүлжээний худгуудыг тухайн нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгжээс гадна  Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ зэрэг уг худгийг ашиглаж буй байгууллагууд хариуцдаг. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамж, холбогдох албаны үүргийг биелүүлээгүйгээс таггүй инженерийн шугам сүлжээний худагт иргэд унаж бэртэх эрсдэл гарсан тохиолдолд тухайн байгууллага хариуцах ёстой юм байна.

Д.Цэцэг

Share
Одоогоор 3 сэтгэгдэлтэй
Таны санал бодол
зочин бичсэн нь: /202.179.22.13/
2013/11/20 13:47:25
энэ усны үнэ нэмэх гээд байгаа дарга нар өөрсдөө юу хийж бүтээцийн бэ.новшуудаа.нэмэхээр бүх юм сайн сайхан болчих гээд байгаа юу.идэж уух чинь багадаад байгаа юм уу.
bosa бичсэн нь: /183.177.97.14/
2013/11/20 14:30:55
4 zamin golomt xotxni urd taliin hudagiin tag baixgui bsan lab uchigdur
tenegteerei бичсэн нь: /202.21.106.101/
2013/11/20 22:02:47
tor oorsdiinhoo hiih ajiliig hiihgui yum bol yah gej bidnii tatvariin mongiig avchihaad bidneer hiilgeh geed baidguun be?
54.166.123.2
Сэтгэгдэл үлдээ
Таны нэр
Анхааруулга !!!


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд shuud.mn хариуцлага хүлээхгүй болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77000180 утсаар хүлээн авна.
Оруул
Оюутнуудын аллагыг захиалсан гэв
19 минут 22 секундын өмнө.
Л.Гансүх өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ
43 минут 46 секундын өмнө.
Канадад хийх айлчлалаа хойшлуулав
51 минут 11 секундын өмнө.
107 дугаарын утас ажиллаж эхэллээ
57 минут 30 секундын өмнө.
Бушийг уучлалт гуйхыг шаардав
1 цаг 25 минутын өмнө.
Авлига авсан 30 гишүүн халагджээ
1 цаг 55 минутын өмнө.
Өнөөдөр болох үйл явдлын тойм
2 цаг 4 минутын өмнө.
Халдлага үйлдээд зугтжээ
2 цаг 32 минутын өмнө.
Дартсын тэмцээн болно
2 цаг 34 минутын өмнө.
Туулай өдөр
2 цаг 48 минутын өмнө.
Улаанбаатарт 12 хэм дулаан
2 цаг 51 минутын өмнө.
Гүнж жирэмсэн гэдгээ батлав
18 цаг 58 минутын өмнө.
Ургац хураалт дууслаа
20 цаг 1 минутын өмнө.
“Сутайн буянт” тэргүүлжээ
21 цаг 21 минутын өмнө.
Хятадад эбола бүртгэгдээгүй
22 цаг 0 минутын өмнө.
Гайхалтай гэрээ
22 цаг 8 минутын өмнө.
АНУ-ын иргэн суллагдав
22 цаг 20 минутын өмнө.
Copyright © 2010 - 2011 ShuuD.mn all Rights Reserved.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлах ШУУД хориотой.