Сүүлд шинэчлэгдсэн: 5 цаг 31 минутын өмнө.
2014 оны 01 сарын 28. 10:25
“Сочи”-гийн сонин сайхан

“Сочи”-ийн олимп эхлэхэд 10 хоног үлдлээ. Зохион байгууллагчдын зүгээс наадмын бэлтгэл 95.3 хувийн гүйцэтгэлтэй явж буйг танилцуулжээ. Сочи хотноо дэлхийн 27 орны 400 гаруй тамирчин бэлтгэлдээ гарчээ. Өвлийн олимпийн www.sochi2014.com сайт “Сочи”-гийн сонин сайхан болон эргэн тойрон дахь багц мэдээллийг байршуулжээ.

6

“Сочи”-ийн бэлгэдэл

Оросууд 2014 оны “Сочи”-гийн өвлийн олимпийн бэлгэ тэмдгээ телевизийн нэгдүгээр сувгаараа ард түмний шууд саналаар сонгожээ. Бэлгэ тэмдгийн уралдааны шүүгчээр аялагч Н.Дроздов, нэрт жүжигчин О.Табаков, дуучин Алсу, Л.Лещенко нарын алдартнууд ажилласан юм. Нийт сая гаруй хүн санал өгснөөр ирвэс, бүжин, баавгай гурав цагаан олимпийн бэлгэ тэмдгээр шалгарчээ.

6

“Сочи”-ийн тасалбаруудын үнэ

ОХУ-ын Үндэсний олимпийн хороо, наадмыг зохион байгуулах хороо “Сочи-2014” наадмын тасалбарыг худалдаж эхлээд байгаа. Тасалбар 2013 оны гуравдугаар сараас зарагдаж эхэлсэн бөгөөд өвлийн олимпийн наадмын зохион байгуулах хороо нийт тасалбарын 75 хувийг эх орныхоо иргэдэд худалдахаар шийджээ. Олимпийн тасалбарын үнэ 1000-50000 рублиэр борлуулагдаж байгаа бөгөөд үүнээс зургаан тэрбум рублийн ашиг олохоор төлөвлөсөн байна.

6

Хамгийн үнэтэй тасалбар

Нээлтийн тасалбар хамгийн үнэтэй бөгөөд үзэхийг хүссэн хүмүүс 6-50 мянган рублиэр төлөх юм. Хаалтын тасалбарын үнэ 4.5-37 мянган рублиэр зарагдаж байна. Өвлийн спортын хамгийн сонирхолтой төрөл болох хоккейн тэмцээний тасалбарын үнэ хамгийн үнэтэй буюу суудлаасаа хамаарч 7-40 мянган рублиэр зарагдаж байна. Хоккейн урьдчилсан шатны хамгийн хямдхан тасалбар 500 рублийн үнэтэй аж. Хоккейн дараа уран гулгалтын тэмцээний тасалбар үнэтэйд тооцогдож байна. Тасалбарын үнэ 1.5-23 мянган рубль юм.

6

Хамгийн хямд зардлаар үзэх төрлүүд

Хамгийн хямдхан тасалбар нь цанын хоёр төрөлт, бобслей, чарганы төрлийнх аж. Чарганы тэмцээний тасалбар 1000-2500, бобслей 1500-3000, цанын хоёр төрөлтийнх 1500-3500 рублийн үнэтэй байна. Одоогоор хоккей, уран гулгалт, биатлон, уулын цанын төрлийн тасалбарын борлуулалт 80 гаруй хувьтай байгаа аж.“Сочи-2014” параолимпийн тасалбарыг есдүгээр сарын 27-ноос худалдаж эхэлжээ.

6

100 рубль эргэлтэд оров

ОХУ-ын төв банк “Сочи”-ийн олимпод зориулан 100 рублийн шинэ мөнгөн дэвсгэрт гаргаж, эргэлтэд оруулаад удаагүй байна. “Сочи-2014”-ийн шинэ 100 рубль гүйлгээнд гараад төдийлөн амжилт олохгүй байгаа ч хүмүүс голдуу энэхүү дэвсгэртийг дурсгал болгон худалдан авах нь их байгаа аж. XXII өвлийн олимпийн наадмыг бэлгэдсэн, хөх өнгөтэй 100 рублийн эх загварыг Репиний нэрэмжит уран зургийн академийн оюутан Павел Бушуев гаргажээ. Тус сургуулийн оюутнуудын дунд 2011 онд мөнгөн дэвсгэртийн уралдаан зарлаж, Бушуев шалгарчээ.

7

“Сочи 2014”-т зориулж, зоосон мөнгө худалдаан гарлаа

“Сочи 2014” өвлийн олимпийн наадамд зориулж, ОХУ-ын Төв банк, Гознак, Сбер банк хамтран зоосон мөнгө гүйлгээнд гаргасан юм. Тус хөтөлбөрийн хүрээнд ховор болон өнгөт металлаар хийсэн зоосон мөнгөнүүдийг үйлдвэрлэсэн байна. 2011 онд дээрх банкууд өвлийн олимпийн наадмын спортын шинэ төрлүүд болох биатлон, уулын цана, уран гулгалт, мөсний хоккейн бэлгэдэл бүхий дөрвөн өөр төрлийн гурван рублийн үнэтэй дүйцэх зоосон мөнгө гаргажээ. Мөн Оросын өвлийг дүрсэлсэн 100 рублийн мөнгөн зоос, бобслей, кёрлингийн спортыг дүрсэлсэн 50 рублийн хоёр өөр алтан зоос, Сочийн бэлгэдэл цэцгийн дүрстэй 1000 рублийн алтан зоосыг худалдаанд гаргажээ. ОХУ-ын Төв банк, “Гознак”, Сбер банк хамтран 10 сая зоосон мөнгийг худалдаанд гаргажээ.

6

Олимпийн медалтнууддаа өгөх шагналын хур

ОХУ-ын Сочи хотод өвлийн олимпийн XXII их наадам хоёрдугаар сарын 7-23-нд болно. Олимпиос медаль хүртсэн тамирчдад Казахстаны Засгийн газар хамгийн өндөр шагнал буюу олимпийн аваргадаа 250 мянган ам.долларын урамшуулал олгохоор болжээ. Мөнгө, хүрэл медаль хүртсэнд 150, 75 мянган ам.долларын шагнал амлажээ. Казахстаны араас Итали, Беларусь, зохион байгуулагч ОХУ удаалж байна. Беларусийн Засгийн газар тамирчдаа 150, 75, 50 мянган ам.доллароор шагнахаар амалж. Харин ОХУ-ын Засаг захиргаа аваргалсан тамирчинд дөрвөн сая рубль буюу ойролцоогоор 122 мянган ам.долларын шагнал хүртээх аж. Харин Украиний Засгийн газар медаль хүртсэн тамирчдаа 85, 62, 41, Францчууд 69, 27, 18 мянган ам.доллароор шагнахаа  амлажээ.

6

Амжилт гаргасан ч шагнал өгөхгүй орнууд

Норвеги, Их Британи, Шинэ Зеланд, Швед улс медаль хүртсэн тамирчдаа мөнгөн шагнал өгөхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Норвеги, Шведэд cap бүр олимпийн медальтнуудын урамшуулал олгодгоос гадна олимпийн аваргуудаараа газар нутгаа нэрээр нь нэрлэж, хувийн байгууллагууд ивээн тэтгэгчид нь санхүүгийн туслалцаа үзүүлдэг учир олимпийн медаль хүртсэн тамирчдадаа урамшуулал өгдөггүй байна. Шведийн Засгийн газар тамирчдаа мөнгөн шагнал өгөхгүй хэмээн мэдэгдсэн ч тус улсын цанын холбооноос медаль хүртсэн цаначиддаа 30, 10, 5 мянган ам.доллароор шагнахаа амлаж, амжилт гаргахыг хүсчээ.

6

Цагдаа нар гурван хэлээр ярина

“Сочи-2014” өвлийн олимпийн наадмын үеэр цагдаа нар үзэгчид болон бусад зочидтой англи, франц, герман гэсэн гурван хэлээр харилцана гэж тус улсын дотоод хэргийн яамнаас мэдэгджээ. Ирэх оны хоёрдугаар сарын 7-23-нд ОХУ-д зохион байгуулагдах гэж буй өвлийн олимпод аюулгүй байдлыг хууль сахиулах байгууллагын 40 мянга гаруй албан хаагч хангахаар болжээ. Тэдний олонх нь дээрх хэлийг судлахаар эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж байгаа аж.

6

Матрёшкатай хамт зургаа авахуулах

Оросын бэлэгдэл Матрёшка хүүхэлдэйг олимпийн 11 цогцолборын өмнө байрлуулсан байна. Тус хүүхэлдэйн өндөр таван мерт аж. Түүнтэй зургаа авахуулахыг хүсвэл нэг доллар төлөхөд л хангалттай.

6

Чебурашкагийн эрэлт

Матрёшкагаас дутахааргүй алдарт нэртэй хүүхэлдэй бол Чебурашка юм. Хэдий өвлийн олимпийн бэлэгдэл болж чадаагүй ч гэлээ, чамлахааргүй тоогоор зарагдсан байна. Сочи-гийн зохион байгууллагчид Чебурашка хүүхэлдэйг 50 сая хувь зарагдсан гэжээ. Тус хүүхэлдэйн үнэ 200 рублийн үнэтэй юм.

6

Б.Дэлгэрцэцэг

Share
Одоогоор 2 сэтгэгдэлтэй
Таны санал бодол
zochin бичсэн нь: /202.170.84.7/
2014/01/28 10:30:32
метрушка gej yamar oros beldegel bna he he
өмыөмым бичсэн нь: /202.126.91.159/
2014/01/28 10:41:28
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru
54.237.197.160
Сэтгэгдэл үлдээ
Таны нэр
Анхааруулга !!!


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд shuud.mn хариуцлага хүлээхгүй болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77000180 утсаар хүлээн авна.
Оруул
Сьерра-Леонд туслахыг уриалав
8 цаг 18 минутын өмнө.
Хатан хааны бие чилээрхжээ
9 цаг 14 минутын өмнө.
Хивэгний үнэ өсчээ
9 цаг 47 минутын өмнө.
Далай ламд бараалхав
10 цаг 5 минутын өмнө.
Гага Лондонд тоглолтоо хийв
10 цаг 48 минутын өмнө.
Николь Кидман Хайнанд иржээ
10 цаг 58 минутын өмнө.
Хүслийн хурим
11 цаг 27 минутын өмнө.
“Би Ерөнхий сайдыг ална”
11 цаг 31 минутын өмнө.
Обама Австралиас тусламж хүсэв
11 цаг 41 минутын өмнө.
Барилгынханд зөвлөмж гаргажээ
13 цаг 4 минутын өмнө.
Ким Чен Ун эболагаас сэрэмжлэв
13 цаг 30 минутын өмнө.
“Тэд хаачив”...
13 цаг 56 минутын өмнө.
Сүхтэй этгээд халдлага үйлджээ
14 цаг 21 минутын өмнө.
Америк эмч халдвар авчээ
14 цаг 41 минутын өмнө.
Галч нарыг мэргэшүүлж эхэллээ
15 цаг 14 минутын өмнө.
Гандан WiFi-тай болжээ
15 цаг 28 минутын өмнө.
Өнөөдөр болох үйл явдлын тойм
15 цаг 31 минутын өмнө.
Мали улсад эбола бүртгэгдэв
15 цаг 36 минутын өмнө.
Чуулганы нэгдсэн хуралдаантай
15 цаг 41 минутын өмнө.
Толгой хагаравч малгай дотроо
15 цаг 43 минутын өмнө.
Copyright © 2010 - 2011 ShuuD.mn all Rights Reserved.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлах ШУУД хориотой.