Сүүлд шинэчлэгдсэн: 35 минут 33 секундын өмнө.
2011 оны 12 сарын 06. 15:07
Монголчуудад “Зөв ярих ухаан” хэрэгтэй
Хэн ч буруу ярихыг хүсдэггүй. Харамсалтай нь санамсаргүй алдаа гаргачих тохиолдол бишгүй. Зарим нь алдаагаа засах гэж оролдож байхад нөгөө хэсэг нь “Монгол хүн буруу ярьж зөв ойлгодог” хэмээн өөрсдийгөө зөвтгөнө. Энэ маш буруу хандлага. Зөв харилцаж ойлголцох асуудал бол хүн төрөлхтний мөнхийн сэдэв. Хүн байгаа цагт хэл яриа оршин байна. Хэл яриа буй цагт зөв ярих асуудал байсаар байна. Аав ээжүүд хүүхдүүдээ зөв яриулж сургах, эмч өвчтөндөө эрүүл саруул болох итгэл найдвар өгөх, багш сурагчдадаа хичээлээ зөв ойлгуулах, дарга ажилтнуудаа урамшуулан зоригжуулах, улс төрчид мөрийн хөтөлбөрөө таниулах, бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах  асуудал бүх цаг үед л байсан. Иймээс хүн бүр уран илтгэгч болох албагүй ч харин зөв сайхан ярих ухаанд суралцах шаардлагатай. Харин хэрхэн зөв сайхан харилцаж сурах вэ, бодож сэтгэж байгаа нь далайцтай боловч яагаад онож илэрхийлдэггүй вэ, хангалттай мэдлэг туршлагатай боловч яагаад үр дүнтэй илтгэдэггүй вэ? гэх асуултанд “Зөв ярих ухаан” ном хариулна. Ном дөрвөн үндсэн хэсгээс бүтнэ. Эхний хэсэгт жинхэнэ илтгэгчийн онцлог шинж, зан чанар, ур чадварын талаар өгүүлнэ. Илтгэгч хүн мэдлэгээ мэдэрч илэрхийлдэг, итгэл төгс байдлаараа өөрийн цог жавхлангаа харуулдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл хосолмол буюу “ХАС” чадварт илтгэгч зайлшгүй суралцах тухай эхний хэсгээс уншаарай. Номын хоёрдахь хэсэгт харилцагч сонсогчоо зөв таних, тэдэнд яриагаа нийцүүлэх талаар бичсэн. Зарим тохиолдолд цаг хугацаа, нөхцөл байдал бидний яриаг чиглүүлдэг. Зарим үед бид хэлж буй үгсээрээ цаг хугацаа, нөхцөл байдлыг удирдах замаар хүмүүсийн бодол мэдрэмжийг өөрчилдөг. Баяр болж байвал баярын уур амьсгалд нийцүүлж л ярих хэрэгтэй. Гашуудал, гай гамшиг тохиолдсон үед нөхцөл байдлыг соргогоор мэдэрч хэлэх үгээ нийцүүлэх хэрэгтэй шүү дээ. Гуравдахь хэсэгт илтгэл ярианы бүтэц зохиомж, баталгаа нотолгооны талаар тодорхой өгүүлнэ. Нэг хэсэг хүний яриа жишээгээр баян байхад заримынх нь тоо баримтаар дүүрэн. Ямар үед жишээ хэлбэл, ямар үед баримтаар баяжуулбал яриа зөв бүтэцтэй болох талаар энэ хэсэгт тодруулна. Сүүлийн жилүүдэд илтгэл яриаг янз бүрийн зорилгоор ашиглаж байна. Нэн ялангуяа илтгэл бэлдэх, хүргэх аргачлалыг бизнесийн харилцааны  салбарт түлхүү ашиглаж эхэллээ. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтийн бодол санаанд хоногшуулах, хэрэглэгчийн хандлага, амьдралын хэв маягт эерэг нөлөөлөхийн тулд ятгах хуулиудыг ашиглаж эхэллээ. Ятгах яриа бол илтгэл ярианы бусад төрлүүдээс хамгийн хэцүү нь. Энэ аргачлалд хэрхэн суралцах талаар номын 9-р бүлэгт сийрүүлсэн тул эрхэм таны сэтгэлийг хөдөлгөн, сонирхолыг татах нь дамжиггүй. Сүүлийн хэсэгт яриагаа илэрхийлж хүргэх эв дүйн талаар саналаа хуваалцана. Хичнээн чухал зүйлийн талаар өгүүлж байсан ч ярьж буй арга нь нэг хэвийн бол, эсвэл хэтэрхий хиймэл бол хүмүүс сонсохгүй. Нэг бол сонсогчид уйдаж анхаарал нь сарнина, нэг бол залхана. Иймээс өгүүлж буй ярианыхаа утга, танхимын орон зай, нөхцөлд  дүйсэн дохио зангаа, дуу хоолойн хэмнэлээ тохируулах заавар зөвлөмжийг сүүлийн хэсгээс аваарай.
Share
Одоогоор 6 сэтгэгдэлтэй
Таны санал бодол
бичсэн нь: /180.149.74.12/
2011/12/06 15:10:27
Saihan nomiig haanas awch boloh uu
бичсэн нь: /49.0.136.148/
2011/12/06 15:34:57
Бүх төрлийн машинд өвлийн хучлага захиалгаар хийж байна. 9517-4824
бичсэн нь: /180.149.74.12/
2011/12/06 15:44:22
Bayr hurgiii
бичсэн нь: /122.254.118.4/
2011/12/06 20:20:17
bayar hvrgei.ajliin amjilt hvsei
гжйийй бичсэн нь: /180.149.99.42/
2013/05/13 14:36:59
хаанаас авах вэ
уранаа бичсэн нь: /180.149.99.42/
2013/05/13 14:37:36
хаанаас авах вэ
54.196.189.229
Сэтгэгдэл үлдээ
Таны нэр
Анхааруулга !!!


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд shuud.mn хариуцлага хүлээхгүй болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77000180 утсаар хүлээн авна.
Оруул
Хайди Клум хуримаа хийнэ
1 цаг 5 минутын өмнө.
Ким Кардашиан хурд хэтрүүлжээ
2 цаг 5 минутын өмнө.
Галын долоон дуудлага иржээ
4 цаг 49 минутын өмнө.
Ази хэт халж байна
5 цаг 22 минутын өмнө.
Ирээдүйд итгэх итгэл...
5 цаг 37 минутын өмнө.
Путиныг дэлхийгээс зайл гэв
5 цаг 50 минутын өмнө.
Обамаг буруутгав
6 цаг 30 минутын өмнө.
Керри, Лавров нар утсаар ярив
6 цаг 44 минутын өмнө.
Үндэсний хувцасны шоу болно
23 цаг 20 минутын өмнө.
Copyright © 2010 - 2011 ShuuD.mn all Rights Reserved.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлах ШУУД хориотой.