Түүнчлэн багш нарын цалин мэргэжлийн зэргээр нь 10-20 хувь, ур чадвараар нь 5-25 хувь, ажилласан жил тутамд нь 1 хувь, орон нутгийн нэмэгдэл 8-10 хувь нэмэгдүүлж олгодог болсон. Орон нутгийн багш нар хангалттай цалин хөлс, урамшуулал авч байна. Хөдөө орон нутагт хамгийн өндөр цалинтай хүн бол багш байгаа. Цалингийн хэрээр нь тэд нараас чадвар нэхэх ёстой бусуу. Сургалт муу, элсэлтийн шалгалтад бэлтгэсэн хүүхдүүд нь мэдлэггүй муу байвал үүний хариуцлгагыг хэн хаана хүлээх ёстой вэ?