Энэ сарын эхээр 1072 хувьцааны ногдол ашиг болох 256 мянган төгрөгийг иргэдийн данс руу шилжүүлсэн билээ. Тэгвэл энэ мөнгийг шилжүүлэхээс өмнө "Эрдэнэс Оюутолгой" ХХК-нд томилгоо хийгджээ. Тодруулбал, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүүг дээрх компанийн гүйцэтгэх захирлаар томилсоны дараа хувьцааны мөнгийг шилжүүлсэн байна.