Уул уурхайн баялгаас зөвхөн нэг удаагийн ногдол ашиг болгож бэлэн мөнгө тараах зэргээр үр ашиггүй зарцуулахаас илүү томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах, зөвхөн өнөөдөр уул уурхайн баялгаа ашиглаад дуусах бус ирээдүйн Монгол Улсын иргэдэд хүртээхийн тулд сан байгуулж, уул уурхайгаас орж ирэх мөнгийг хуримтлуулах ийм л зарчимтай хууль боллоо.