Сүүлд шинэчлэгдсэн:1 цаг 13 мин
Хэрэв аудитын байгууллагаас улс төрийн намаас ирүүлсэн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэх ба нам, эвслүүд алдаа зөрчлийг тав хоногийн дотор засч мөрийн хөтөлбөрөө дахин дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Үндэсний аудитын газарт хүргүүлнэ.
Үйл явдал
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд энэ оны 03 дугаар сарын 29-ний өглөө "Tоёота приус" маркийн автомашин замын зорчих хэсэг дээр зогсож байсан "Hongyan" маркийн ачааны автомашины араас мөргөж зорчигч гэмтэж, жолооч нас барсан харамсалтай осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж ЦЕГ мэдээлэв.
 
Орон нутагт түрээсийн орон сууцыг олноор барьж, Улаанбаатараас орон нутагт шилжин ирж байгаа иргэдийг хөнгөлөлттэй хэлбэрээр түрээсийн орон сууцанд оруулах хэрэгтэй. Засгийн газар орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөсөн. Ипотекийн зээлийг орон нутагт 3 хувь болгож, зээлийн 50 хувийг орон нутагт олгохоор шийдвэрлэсэн гэдгийг Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ онцоллоо. 
Санхүүгийн цогц үйлчилгээ, шилдэг бүтээгдэхүүнээр бизнесүүдэд хөшүүрэг болж, үр шимтэй өсөлтийг хамтдаа бүтээх зорилгын дор ХААН Банк орон нутагт үйл ажиллагаа явуулж буй баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг дэмжихээр “Бизнес төв”-үүдийг байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд оны өмнөхөн Дархан-Уул, Орхон аймагт, энэ долоо хоногийн эхээр Увс, Ховдод “Бизнес төв”-өө ашиглалтад оруулсан бол өнөөдөр 5 дахь салбарыг нь Өвөрхангай аймагт нээлээ.
Мэргэжлийн сумо бөxийн 69 дэxь иx аварга Xакуxо М.Даваажаргал буюу Миягино Оякатагийн дэвжээ нь албан ёсоор xаагдсан туxай эx сурвалжууд мэдээллээ. Тодруулбал, Японы сүмо бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өчигдөр болж, “Миягино” дэвжээг хааж, ояката, бөхчүүдийг нь “Исэгахама” дэвжээнд шилжүүлэх шийдвэрийг гаргажээ.  
Тодруулбал, циркийн олимп болох “Монте Карло"-гийн тэргүүн шагналтай үзүүлбэрүүд тоглогдохоор бэлтгэлээ базаажээ. Тухайлбал, Узбекистанаас 4 бар, 2 арслан, Казахстанаас 8 нохой гээд 14 тооны сургуультай амьтантай 2 том тайз засаж 100 гаруй уран бүтээлчид болон бусад албаны хүмүүстэйгээ нийлээд циркийн том шоу тоглолт энэ сарын 30-наас ирэх сарын 14 хүртэл үргэлжлэх нь ээ.
ШИНЭ МЭДЭЭ