Хоёр хоногийн өмнө гэхэд Чингэлтэй дүүрэгт 15 хороо Хайлаастын зам дээр зүгээр мөрөөрөө хичээлээ тараад явж байсан зургаан хүүхэд машинд дайруулж, 16 настай охин газар дээрээ амиа алдаж, 8-14 насны таван хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр гэмтэж, өнөөдөр хоёр нь үхэл амьдралын зааг дээр амь тэмцэж байна. Нэг том хүн маш хүнд бэртсэн. Тухайн иргэн хүүхдүүдийн асран хамгаалагч бөгөөд хүүхдүүдээ хичээлээс нь тарахад аваад гэр рүүгээ харьж яваад аймшигтай осолд өртөв. Хичээлээ тараад явган хүний замаар явж байгаад машинд мөргүүлж дайруулна гэдэг үнэрхээр харамсалтай. Үр хүүхдүүд нь өнөөдөр гэртээ амьд эргээд ирэх баталгаа алга.