Сүүлд шинэчлэгдсэн: 15 минут 4 секундын өмнө.
2012 оны 02 сарын 17. 14:45
Хамтарсан зөвөлгөөн болно
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Улсын Дээд Шүүхийн Ерөнхий Шүүгч, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, Улсын Ерөнхий Прокурорын хамтарсан 2011 оны 87/111/118 дугаар захирамж, тушаалыг хэрэгжүүлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, прокурор, , шүүгчийн ёс зүй сахилга, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор 2012 оны 02-р сарын 02-ны өдөр тус дүүргийн цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нартай, 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус дүүргийн шүүгч нартай, 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус дүүргийг хариуцан ажиллаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нартай хамтарсан уулзалт зөвөлгөөнийг зохион байгууллаа. Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан зөвлөгөөнөөр дүүргийн прокурорын газраас 2011 оны хяналтын ажлын гол үзүүлэлтүүдийг харьцуулсан судалгааны дүнг хэлэлцэж, орлогч прокурор Х.Бямбацэемаа "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын чиглэлээр ЭБШХууль, түүнтэй холбоотой гарсан тушаал зааврын хэрэгжилтийг хангахтай холбоотой зарим асуудал" сэдвээр, мөрдөн байцаах 2-р тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Ө.Эрдэнэхүү "Мөрдөн байцаах ажиллагаанд оршиж буй дутагдал, түдгэлзүүлсэн хэргийн илрүүлэлт, эрэн сурвалжлах тогтоолын биелэлт, шийдвэрлэлтийн талаар", хэрэг бүртгэх тасгийи дарга, цагдаагийн хошууч Б.Ганболд "Хэрэг бүртгэх ажиллагаанд гарч буй алдаа зөрчил, түүнийг арилгах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар" тус тус мэдээлэл хийж, ярилцлага хийж сургалт зохион байгуулжээ. Тус дүүргийн шүүхийн шүүгчидтэй хийсэн зөвөлгөөнөөр шүүгч Ү.Түмэнжаргал "Шүүхээс эрүүгийн хэрэг нэмэлт мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтэнд буцаж байгаа шалтгаан нөхцөлийн талаар" , хяналтын прокурор Р.Бадмаа "Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой асуудал", туслах прокурор Ж.Чимгээ "Прокурорын бичсэн эсэргүүцэл, түүний биелэлт, шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан хэрэгт хийсэн дүгнэлт, шалтгаан нөхцөл" сэдвээр тус тус мэдээлэл хийсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчидтай дээрхи хамтарсан захирамж тушаалыг хэрэгжүүлэн ажиллах, мөн Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №214 тушаалаар батлагдсан "Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар"-ын хэрэгжилт, баривчлах, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг сайжруулах талаар мэдээлэл солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хамтран ажиллахаар шийдвэрлэжээ.   УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
Share
Сэтгэгдэл үлдээ
Таны нэр
Анхааруулга !!!


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд shuud.mn хариуцлага хүлээхгүй болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77000180 утсаар хүлээн авна.
Оруул
Цахилгааны хязгаарлалт үргэлжилнэ
25 минут 17 секундын өмнө.
Гандангийн 30 гудамжийг тохижуулна
33 минут 49 секундын өмнө.
Викториа Бекхэмийн фэн гэв
44 минут 44 секундын өмнө.
Амь үрэгдсэн зорчигчдыг оршуулав
47 минут 26 секундын өмнө.
Үс засуулахад тохиромжгүй
1 цаг 37 минутын өмнө.
Улаанбаатарт бороо орохгүй
1 цаг 39 минутын өмнө.
Харри Потер төрсөн өдрөө мартжээ
16 цаг 12 минутын өмнө.
Обама харш худалдан авав
17 цаг 31 минутын өмнө.
Дахиад л ирц хүрсэнгүй
17 цаг 55 минутын өмнө.
Деми Мур эмээ болно
19 цаг 29 минутын өмнө.
34 хоногийн нөөцтэй байна
20 цаг 8 минутын өмнө.
Шинэ трактортой болжээ
21 цаг 52 минутын өмнө.
Иргэдийн мэдээллийн цаг боллоо
22 цаг 2 минутын өмнө.
Боломж нээсэн айлчлал
22 цаг 12 минутын өмнө.
Copyright © 2010 - 2011 ShuuD.mn all Rights Reserved.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлах ШУУД хориотой.