Сүүлд шинэчлэгдсэн: 12 цаг 35 минутын өмнө.
2012 оны 04 сарын 04. 16:45
Дарханыг загвар хот болгохоор 100 сая төгрөг гаргахаар боллоо
Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Эксим банк хооронд байгуулах “Хөдөө аж ахуйн бага оврын трактор худалдан авах төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Д.Хаянхярваад олгосон байна. Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хөгжлийн банкны 2011 оны үйл ажиллагаа, 2012-2015 оны Бизнес төлөвлөгөөг Сангийн сайд Д.Хаянхярваа Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.  Мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Дархан-Уул аймагт ажиллахдаа Дархан хотыг “Загвар хот” болгохоор шийдвэрлэж, хөгжлийн хөтөлбөр боловсруулах Ажлын хэсгийг байгуулах болсон. Үүнийг аймгийн удирдлага, нутгийн иргэд талархан хүлээж авсны зэрэгцээ хөтөлбөр батлахад шаардагдах төсвийн төслийг ирүүлсэн байна. Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн 100 сая төгрөгийг нөөц сангаасаа гаргахаар боллоо. Дээрх хөрөнгийг үйлдвэрлэлийг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн судалгаа, үйлдвэрлэл, сургалт-эрдэм шинжилгээний бүсийн төлөвлөлт, үйлдвэрүүдийн ерөнхий төлөвлөгөө, замын сүлжээ, дэд бүтцийн хангамжийн судалгаа, Дархан хотын хөгжлийн хөтөлбөр боловсруулах зэрэгт зарцуулах юм.
Share
Одоогоор 5 сэтгэгдэлтэй
Таны санал бодол
бичсэн нь: /180.149.97.250/
2012/04/04 16:56:20
100 тэрбум гээч
xxx бичсэн нь: /202.179.20.182/
2012/04/04 16:59:05
tiim bailguide, arai ch 100 saya bish bh
100 saya??? бичсэн нь: /203.91.118.42/
2012/04/04 17:16:33
100 sayar yu hii geevee? 2 land-nii ch une hurkuushd
бичсэн нь: /182.160.55.135/
2012/04/04 20:52:52
Yag unen 100 terbumaar 3000 ailiig bairtai bolgoh bolomjtoi.
.... бичсэн нь: /202.126.91.133/
2012/04/04 22:44:12
судалгаа л хий гэсэн юм бишүү
54.161.203.23
Сэтгэгдэл үлдээ
Таны нэр
Анхааруулга !!!


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд shuud.mn хариуцлага хүлээхгүй болно.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 77000180 утсаар хүлээн авна.
Оруул
Хилчид орон сууцтай боллоо
15 цаг 34 минутын өмнө.
"Иргэн 2014" програмыг ашиглана
15 цаг 51 минутын өмнө.
Чуулганы хуралдаан эхэллээ
15 цаг 57 минутын өмнө.
14.0 сая ам.доллар худалдав
16 цаг 18 минутын өмнө.
Эмма Уатсон “Elle” сэтгүүлнээ
17 цаг 33 минутын өмнө.
Сагсчид ААШТ-нд мордлоо
17 цаг 47 минутын өмнө.
Ерөнхий сайдын “БЭР” цэцэг
17 цаг 55 минутын өмнө.
Чуулганы хуралдаан хойшлов
19 цаг 15 минутын өмнө.
Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
19 цаг 42 минутын өмнө.
Хамба ламтанг чөтгөр гэжээ
20 цаг 12 минутын өмнө.
Төр хямарвал???
20 цаг 28 минутын өмнө.
Таамаглал дагуулсан мэдэгдэл
21 цаг 10 минутын өмнө.
Голландын эзэн хаан Японд ирлээ
21 цаг 20 минутын өмнө.
Томилж, огцруулах асуудал хаачив
21 цаг 34 минутын өмнө.
Замби улс гашуудал зарлав
21 цаг 49 минутын өмнө.
Өнөөдөр болох үйл явдлын тойм
22 цаг 18 минутын өмнө.
Copyright © 2010 - 2011 ShuuD.mn all Rights Reserved.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлах ШУУД хориотой.