Амбий: Байрны ах нар Памбий гэж нэрлэж өхөөрддөг байсан
2012-05-17

-Амбийгаас асуулт байна. Яагаад хамтлагаасаа гарсан юм бэ?Одончимэгтэй үзэл бодлын хувьд  таарч тохирохоо болисон гэж үнэн үү. Энэ бүхэн Бархүүтэй холбоотой юу? -Би Одончимэгтэй нэг хамтлаг биш ш дээ буруу ойлгоод байнаа. Одончимэг маань энэ удаагийн “Найрын ширээний ууц”  тоглолтод хамт тоглох байсан ч цаг зав нь болоогүй. Бархүүтэй ямар ч холбоо байхгүй бид маш сайн найзууд. -Асашёорюү аваргад нэг цохиулаад эмнэлэгт очихдоо их өвдсөн үү? Юунаас болж тэгж цохиулсан юм бэ? -Эмнэлэгт  очсон юм байхгүй, тэгтэл нэг их цохиулсан юм байхгүй, жаахан маргасан асуудал бол байсан. -Та  хоёр фэйсбүүк хаягтай юу? -Байхгүй ээ . Тэр бүхнийг амжуулж байх цаг зав байдагггүй. -Амбий ахын биеийн байдал одоо ямар байна вэ? -Маш сайн байгаа баярлалаа. Сайн байгаа болохоор хошин урлагийн мюзикл тоглоод явж байна аа. Таныг яагаад Амбий гэж нэрлэх болсон юм бэ? -Миний бүр багын нэр. Байрны ах нар Памбий гэж нэрлэж өхөөрддөг байгаад одоо Амбий болсон.
Shuud.mn
Сонин хачин