Улаанууд өвчин тархах хандлагатай байна
2012-05-17

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт цочмог халууралт, тууралттай өвчний хам шинжийн нийт 189 тохиолдол мэдээлэгдсэн байна. Үүний 38 хувь нь улаанууд өвчин болох нь батлагджээ. Уг халдвараар 5-14 насныхан зонхилон өвдөж байгаа бөгөөд өвчлөлийн үечлэл, хандлагаас харахад  цаашид нэмэгдэх хандлагатай байгаа аж. Уг өвчин  халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гойжих, нүд болон тунгалгын булчирхай үрэвсэх  зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг байна.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин