Хамгийн эртний машиныг 4.6 сая ам.доллараар зарлаа
2011-10-18

Дэлхийн хамгийн эртний автомашин De Dion-ийг 1884 онд үйлдвэрлэсэн юм. Одоо хүртэл үүргээ гүйцэтгэсээр буй энэхүү машиныг Пенсильванийн RM Auctions-ийн дуудлагаар худалдаагаар 4.6 сая ам.доллараар заржээ. De Dion цагт 60 км хурдлах чадалтай юм байна. Дуудлага худалдааны анхны үнэ 500 мянган ам.доллараас эхэлж, эхний үнэ хаягч шууд нэг сая ам.долларын үнэ хэлсэн аж.
De Dion-ийг гүн Жорж Бутон, Шарль-Арман Трепард нарын захиалгаар үйлдвэрлэсэн ажээ. Одоо хүртэл тус машин дөрвөн эзний гар дамжжээ. 127 насалсан хэрнээ машин урьдын адил ямар ч асуудалгүй хурдалсаар байгаа гэнэ. Хамгийн эртний машиныг худалдан авсан хүн нэрээ нууцлахыг хүссэн байна.

Р.Гэгээ

 

Shuud.mn
Сонин хачин