Өрхийн эмч нарын өдөр тохионо
2012-05-18

2010 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 19-ний өдрийг Олон улсын өрхийн эмч нарын холбооноос “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн. Харин эрүүл мэндийн сайдын 2012 оны 153 тоот тушаалаар “Монголын өрхийн эмч нарын өдөр”-ийг энэ жилээс эхлэн тэмдэглэж байхаар шийдвэрлэж, маргааш аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрууд “Өрхийн эрүүл мэндийн төвийн нээлттэй хаалганы өдөр”-ийг “Эрүүл мэнд-Эрхэм баян” уриан дор зохион байгуулах гэж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сурталчлах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр иргэд, эрүүл мэндийн байгууллагын санал, санаачлагыг сонсох, дэмжих, хамтран ажиллах нөхцөл боломжоор хангах зорилгоор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
амрахгүй өвчтнөө үзэж тэмдэглнээ эвий зайлуул
2012-05-18
ха-ха:
Битгий л архидалт зохион байгуулаарай даа, бүсгүйчүүд зохион байгуулалттай архидалтыг зохион байгуулахдаа гарамгай шүү
2012-05-18