Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэнэ
2012-05-18

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.

Үүний дараа Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, "Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл,  Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 03 дугаар дүгнэлт; Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн болон "Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах, иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхын хэлэлцүүлгийг хийх ажээ.

 Мөн "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, "Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл  "Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл,  "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэрэг хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

У.Жигүүр

Shuud.mn
Сонин хачин
санал:
эрүүгийн хуульд нэмэлт оруулахдаа хамгийн гол нь намайг цохичихлоо гэж гүтгэж, шантаажилж, мөнгө нэхдэг хүмүүсийг цэгцлээрэй. чи хүний толгой руу цохисон учир тэдэн жилийн ялтай гэнэ. тэгвэл архи уучихаад агсамнаад байнга хорлоод байгаа хүн ялгүй хохирогч болоод бусад хүмүүсийг хорлоод байна шүү.
2014-01-02
sarnai:
eruugiin huulid oorchilolt oruulah in zuitei. yalanguya ediin zasgiin gemt heregt. jishee in ene viznii geh nertei hereguud bna. iim nertei hergiin ihenh hohirogch nar mongoo olj avch chaddaggui. nuguu huniig in demii l horih yal uilden hen hen in hohirdog. anhandaa bol hohirogch nar ch oorsdoo buruutai bdg ene heregt. tuhain hund mongoo oorsdoo ihenhdee ogson bdg shyy de. iimees iim hergiig horih yalaar bish tsagdaad tsagaa burtguuleed ulsad ajiluulj tsalingiin diilenh huviig avdag bh heregtei. hervee davtan uildvel ene turliin heregteng horih yalaar shiitegvel zohino gej minii bie bodoj bna da
2012-05-19