Гавлын ясны хэсэг олджээ
2011-10-18

Цагдаагийн газарт “65 настай Э гэх эмэгтэй энэ сарын 5-аас хойш сураггүй болчихлоо олж өгөөчээ” гэсэн хүсэлтийг түүний төрсөн дүү ирүүлжээ.

Уг мэдээллийн дагуу  эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад сураггүй болсон эмэгтэйн төрсөн хүү 45 настай Н-ын хашааны баруун хойд булангаас хүний байж болзошгүй шатаасан гавлын хэсэг хэсэг яс олджээ.

Одоогоор эдгээр ясыг шинжилж байгаа бөгөөд  сураггүй болсон эмэгтэйн төрсөн хүү Н-ыг сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байна.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин