Үүлэнд зориудаар нөлөөлж, түймрийг цурманд оруулав
2012-05-18

Улсын хэмжээнд он гарсаар 129 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас, өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Булган, Архангай, Завхан аймгийн 10 сумын нутагт 14 түймэр асч, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймгийн зургаан сумын нутагт зургаан түймэр цурманд байгаа аж. Иймд “Хурын шим” төвөөс энэ сарын 17-18-ны өдрүүдэд цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг дараах газруудад явуулжээ.   Үүнд:
  1. Сэлэнгэ аймгийн БОРОО-1 экспедиц Зэлтэр болон Цагаан нуур сумын нутгаас
  2. 4ш/12гр пуужин
  3. Сэлэнгэ аймгийн БОРОО-2 экспедиц Түшиг сумын нутгаас 10ш/30гр пуужин
  4. Завхан аймгийн экспедиц Улиастай сумын нутгаас 8ш/24гр пуужин
  5. Завхан аймгийн Баянтэс сумын газрын генератор 2ш/20 гр түлш
  6. Завхан аймгийн Ургамал сумын газрын генератор 2ш/20 гр түлш
  7. Завхан аймгийн Дөрвөлжин экспедиц Завханмандал сумын нутгаас 1ш/3гр пуужин
  8. Хөвсгөл аймгийн экспедиц Цагаан-Уул сумын нутгаас 9ш/27гр пуужин
  9. Дархан-Уул аймгийн экспедиц Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутгаас 5ш/15 гр пуужин
  10. Баян-Өлгий аймгийн Өлгий-бороо экспедиц Толбо сумын нутгаас 2ш/6гр пуужин
  11. Архангай аймгийн экспедиц Их тамир болон Булган сумын нутгаас 11ш/33гр пуужин
  12. Ховд аймгийн Дуут сумын газрын генератор 2ш/20гр түлш
  13. Ховд аймгийн  экспедиц Эрдэнэбүрэн сумын нутгаас 13ш/39гр пуужин
  14. Төв аймгийн экспедиц Заамар сумын нутгаас 2ш/6гр пуужин
  15. Өвөрхангай аймгийн газрын генератор 3ш/30гр түлш
  Дээрх хугацаанд нийт 65ш пуужин, 9ш түлш зарцуулж, зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бөгөөд үүний үр дүнд Завхан аймгийн  нутагт 7мм хүртэл /Баянхайрханд-7мм/, Баян-Өлгий аймгийн нутагт 3мм хүртэл, Ховд аймгийн нутагт 0.4-1.3мм, Хөвсгөл аймгийн нутагт 4мм хүртэл /Галтад-4мм/, Архангай аймгийн нутагт 4.9мм хүртэл /Түвшрүүлэхэд 4.9мм/, Өвөрхангай аймгийн нутагт 4мм хүртэл /Бат-Өлзийд 4мм/, Төв аймгийн нутагт 0.1-3мм /Алтанбулагт 3мм/ хур тунадас тус тус орсон байна.   Мөн энэ үеэр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт тус аймгийн хоёр экспедиц үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулж 5мм /Зүүнбүрэнд 5мм/ тунадас оруулж, асч байсан түймрийг цурманд оруулжээ.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
Хулгай хийх сайхан боломж шүү Яахав хэдэн зуун саяын бороо байж болно шд ээ
2012-05-18
HECHNEEN SAYAAR "BOROO ORUULCHVAA"??? BALIAR LUIVARCHID
2012-05-18
kk:
ENE TSAG UURIINHNII INGEJ MONGO IDDEGGIIG BOLIULMAAR YUM. ALI 7 HONOGIIN OMNOH TSAG AGAARIIN MEDEEN DEER BOROO ORNO GEED GARTSAN BAISAN SHDEE. TEGTEE TERGUI BOROO OROH GEJ BGAAG MEDCHEED BID ORUULLAA GEJ HUDLAA SHAAJ BAIH UM. YAHOO WEATHER FORECAST, WEATHER UNDERGROUND GEED ODOO ENGIIN HUMUUS HURTEL HEZEE TSAS BOROO OROHIIG BARAG 14 HONOGIIN OMNOOS MEDDEG BOLCHIHSON. MANAIHAAS OOR OHH BID TENGER RUU BUUDAAD BOROO ORUULCHLAA, BOROONII UULIIG TUUGAAD AVCHRAAD ENE AIMGIIN DEER ASGACHLAAA GEJ YARIHAASAA ICHIJ AMIDARMAAR UM
2012-05-18