Ч.Улаан: Х.Наранхүүгийн асуудал манай хороонд ирээгүй
2011-10-18

УИХ-ын гишүүн, Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ч.Улаанаас цөөн асуултад хариулт авлаа.

- Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн халдашгүй эрхийн талаархи асуудал хөндөгдөх боллоо. Эдгээр асуудал дээр та юу хэлэх вэ? - Хуулин дээр ганцхан заалт байгаа. УИХ-ын гишүүн гэмт хэргийн үйлдэл дээрээ баригдаад  үүний дагаа асуудал орж ирвэл Халдашгүй байдлын дэд хороогоор эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг нь шийдвэрлэнэ. Бусад нь Хууль зүйн байнгын хорооны асуудал. Бид хуулинд ганцхан заалттай. Энэ заалтын дагуу асуудал тавигдвал ярина. Түүнээс өөр асуудал тавибал бидэнд хэлэцэх эрх зүйн орчин  байхгүй.

- Х.Нарахүү гишүүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Дээрх асуудлаар танай хороонд прокорурын зүгээс санал  ирүүлсэн үү? - Ирээгүй. Д.Дондогийн асуудлаар ч гэсэн манайд албан бичиг ирээгүй.

- Халдашгүй байдлын хороонд мэдэгдэлгүйгээр УИХ-ын гишүүдийг шалгах эрх хуулийн байгууллагад бий юу? - Тэрийг би сайн мэдэхгүй байна. Би хуульч хүн биш шүү дээ. Д.Дондог гишүүний асуудал Хууль зүйн байнгын хороон дээр хоёр удаа ирээд буцсан. Манай Халдашгүй байдлын хороонд ирээгүй. Х.Наранхүү гишүүний асуудал ч манай хороонд ирээгүй. Учир нь манай хороогоор хэлэлцдэг заалтад хамрагдах зүйл байгаагүй.

- УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг зүйл байхгүй боллоо гэдэг зүйлийг зарим УИХ-ын гишүүд яриж байгаа. Та энэ асуудлыг хариуцсан хүний нэгийн хувьд байр сууриа илэрхийлээч? - Байгаа. Халдашгүй байдалдаа халдуулсан гишүүн хэн байгаа юм бэ. Бүгдийнх нь халдашгүй байдлыг хангаж, бүрэн бүтнээрээ байгаа.

- Эрүүгийн хэрэгт татагдсан УИХ-ын гишүүд хэд хэдэн удаа гарлаа. Үүнийг л тэгж тайлбарлаад байх шиг байна? - Тэрийг би мэдэхгүй. Энэ бол хуулийнханы асуудал.

С. Заяа

Shuud.mn
Сонин хачин
Энэ нэг хачин балай нөхрийг төрөөс гарга
2011-11-17
АН бол МАН-ын дайчин туслагч бэлтгэл хүчин мөн гэсэн час хийсэн нийлэлээрээ vvнийг дахин баталж єгсєн Тус нийтлэлийн зєвхєн гарчиг хийгээд эхний ганц єгvvлбэрийг уншихад л vнэнтэй та гар барих болно Тухайлбал Дэр нэгтийн нэр нэг болдог Биднийг сургуульд байхад “Улаан туг залуучууд хоёр ихэр юм Уралдаан ялалт хоёрын нөхөр юм” гэсэн дууг хүчээр цээжлүүлэн дуулуулдаг байж билээ Тэр дууны ая одоо ч цээжинд Гэхдээ “АН МАН хоёр ихэр юм Авлига алдаа хоёрын нөхөр юм” гэж дуулмаар болж байх шиг
2011-10-19
Энэ чинь нөгөө нэг яажгийгаа нөгөө яажгийгаар солидог гээд сонин дээр гарсан нөхөр л байна шдээ
2011-10-18
Novshiin avilgalch hulgaich. Uuruu araas n orchino geed uhtlee aigaad chichreed suuj bgaa daa
2011-10-18
tiim shuu de zov helj bn
2011-10-18
tiim sh dee
2011-10-18