100 буудалт даамын улсын аварга тамирчин тодорлоо
2012-05-19

Тавдугаар сарын 11-нд эхэлсэн тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 14 тамирчин тойргийн системээр өрсөлдлөө. Ингээд эрэгтэйчүүдээс “Скайтел” компанийн тамирчин, ОУ-ын мастер О.Түвшинболд 23 оноотой тэргүүлсэн бол дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 21 оноотой удааллаа. Тэрээр оноогоор дэлхийн даамын холбооны мастер Д.Баттулгатай тэнцсэн хэдий ч цэвэр хожлоор энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртэж байна. Дэлхийн даамын холбооны мастер Д.Баттулга 21 оноотой 3-р байрт шалгарлаа. Эмэгтэйчүүдийн хувьд МУИС-ийн тамирчин, спортын мастер Б.Нандинцэцэг 21 оноотой тэргүүлсэн бол тэрээр нийт 13 өрөг тоглосноос 2 тэнцэж 1 хожигдол, 10 хожсон амжилтаар ийнхүү улсын аварга тамирчин болж хошой аварга болов. УАШТ-ий дүн Эрэгтэй: 23 оноо - О.Түвшинболд 21 оноо – Р.Манлай 21 оноо- Д.Баттулга 20 оноо - Д.Эрдэнэбилэг 19 оноо - Ц.Отгонбилэг 19 оноо - Ц.Хашчулуун 17 оноо - С.Даваадорж 16 оноо - С.Батсүх 15 оноо - Д.Эрдэмбилиг 14 оноо – Д.Ганболд 13 оноо – Ц.Балжинням 11 оноо - Ц.Сүхбат 10 оноо Э.Энх-Эрдэнэ 7 оноо Ц.Эрдэмбилэг 7 оноо - М.Дүүрэнбилэг 7 оноо Л.Дагвадорж Эмэгтэй: 21 оноо - Б.Нандинцэцэг 20 оноо - С.Нямгэрэл 19 оноо - Ц.Энхзаяа 19оноо Э.Мандахнаран 17 оноо - С.Саранцэцэг 17 оноо - М.Нямжаргал 13 оноо - Ц.Энхцэцэг 11 оноо - Д.Энхтуул 9 оноо Г.Амгалан 9 оноо - Б.Нандин-Эрдэнэ 9 оноо - М.Хишигбаяр 7 оноо- Н.Батцэцэг 6 оноо - Б.Мөнхтуяа, 5 оноо - Б.Намуун Харин улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид 8-р сард Франц улсад зохиогдох Дэлхийн оюуны спортын II наадам, 9-р сард Малайзын Куала-Лумпур хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авч байгаа юм. А.Алт
Shuud.mn
Сонин хачин