Хүүхдийг болзошгүй эрсдлээс сэргийлэх сургалт болов
2012-05-21

Орхон аймагт “Хүүхэд насыг хайрлаж, тэднийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааны тулгамдсан асуудал” сэдэвт зөвлөгөөн  хийжээ.

Зөвлөгөөнд аймгийн төр, захиргаа, шүүх, прокурор, цагдаа, сум,багийн засаг дарга нар, нийгмийн ажилтнууд болон ЕБС-иудын багш, ажилтнууд, хүүхдийн төлөө хэлтсийн ажилтнууд  зэрэг 200 шахам хүн оролцон  хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийг хангаж,  олон нийтийн оролцоо үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, эцэг эх, асран хамгаалагчдын хамтын үйл ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх, цаашид хүүхдийг болзошгүй эрсдлээс сэргийлэх талаар  тус тус хэлэлцсэн байна.

Тус зөвлөгөөнд   Орхон аймгийн прокурорын газрын орлогч прокурор Э.Улаанаа  “Хүүхдийг болзошгүй эрсдэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд прокурорын байгууллагаас хийж гүйцэтгэж буй үйл ажиллагаа”  сэдвээр болон прокурорын байгууллагаас  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохион явуулж буй ажлын үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн аж.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин