Үлэг гүрвэлийн ясыг худалджээ
2012-05-21

АНУ-ын Нью-Йорк хотноо дуудлага худалдаагаар нэг сая ам.доллараар худалдагдсан гэх үлэг гүрвэлийн  араг ясны гарал үүслийг тогтоохоор манай  хууль хяналтын байгууллагаас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал хэлэхдээ  “Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар  Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан “Тиранозаурус Батаар”- нь монгол орноос алдагдсан эсэх, хууль бусаар хил дамнан худалдаалсан зэргийг олж тогтоохоор ажиллаж байна.

 Тэрхүү үлэг гүрвэлийн ясыг монголынх эсэхийг тогтоохдоо мэргэжлийн байгууллагаас тодорхой мэдээллийг авахаар ажиллаж байна” гэсэн мэдээллийг өгч байна. Хэрэв манай улсын олдвор мөн бол хаана, хэзээ, хэн худалдсан, хууль бусаар хилээр гаргасан зэргийг нарийн шалган тогтоох  аж. Ингэхдээ интерполын шугамаар холбогдох улсын хууль хяналтын байгууллагад хандах гэнэ.

“Тиранозаурус Батаар”-ыг АНУ-ын Нью-Йорк хотноо дуудлага худалдаагаар худалдсан гэх мэдээлэл  өнөөдөр өглөө зарим сайтуудаар цацагдаж эхэлсэн билээ. Өнгөрөгч долоо хоногт  энэхүү худалдааг эсэргүүцэж, АНУ-ын Даллас хотын шүүхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэхэмжлэл гаргасан юм.

 Улмаар уг нэхэмжлэлийн дагуу  Даллас хотын шүүхээс дуудлага худалдааг 10 хоногоор хойшлуулах шийдвэр гаргаж, энэ хугацаанд багтаж Монголын талаас “Тиранозаурус Батаар” нь монголын нутаг дэвсгэрээс олдсон эсэхийг нотлох баримтыг Даллас хотын шүүхэд  өгөхөөр болсон юм. Гэвч дуудлага худалдаа болдогоороо болж монголын говиос олдсон гэх үрэг гүрвэлийн ясыг нэг сая орчим ам.доллараар худалджээ.

Гэхдээ шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл үлэг гүрвэлийн ясыг худалдан авсан этгээд өмчлөх эрхгүй гэнэ. Харин манай талаас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй дуудлага худалдааны газрын эсрэг дахин нэхэмжлэл гаргаж байгаа юм  байна.

Ер нь манай улсад өмнө нь нэн ховор олдвортой холбоотой хоёр ч  хэргийг илрүүлж байжээ.  Тухайлбал,  Гаалийн байгууллагын мэдээллээр өнгөрөгч 2009 оны долдугаар сарын 07-ны өдөр Польш улсын иргэн Чудзик Лукьян ДАФ маркийн WOT CL07 дугаарын ачааны автомашинаар  Хиагтын хилийн боомтоор нэвтэрч орж ирж байжээ.

 Тухайн үед түүний  автомашинд гаалийн байцаагч нар   үзлэг хийхэд дөрвөн хэсэг чулуужсан эд зүйлс болох 11 см диаметертэй, 1081 грамм жинтэй, зуун сая жилийн өмнөх динозаврын өндөг, 48 см урттай, 2087 грамм жинтэй, 70-130 сая жилийн өмнөх динозаврын өндөг, 689 грамм жинтэй, 70-130 жилийн өмнөх динозаврын яс болон шаргал өнгийн чулууллаг эд зүйлийг / монголын говиос олдсон/   илрүүлсэн аж.

Эл нэн ховор олдворыг  Чудзик Лукьян нь гаалийн мэдүүлэгтээ  бүртгүүлээгүйгээс гадна Монгол Улсаас  экспортолсон болохыг манай улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул болон Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын дарга нарт нотлож байжээ.

 Энэхүү хууль бус үйлдэлд    сэжигтнээр татагдсан  дээрх этгээдэд Эрүүгийн хуулийн 188.2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэн, эд зүйлийг нь хураан авч хариуцлага тооцож байв.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин
Цэвээн:
Манай нутгаас олдсон юм бол буцаж авах нь зөв.Харин хэн гэдэг дарга даамал хил гаргаж өгсөнийг нь илчлэх хэрэгтэй.Одоо л манай АТГ,Тагнуул,Цагдаагийн ид шидийг үзэх цаг даа.Гэхдээ энэ хэдэн хөсрийн яс хаана ч байсан яадаг юм.Үзэж судлаад олон хүний нүд баясгаж Эх орныг минь төлөөлж байвал болох нь тэр.Ганцхан энэ мэтийн хөсрийн яс,3 дахь ерөнхийлөгч гэх зэргээр олон нийтийн анхаарлыг байнга амин чухал,тулгамдсан асуудлаас нь өөр зүгт хандуулах,байнгын бужигнаантай байлгах гэсэн санаа яваад байгаа юм бус уу.Биднийг тулга тойрсон хэрүүл хийж байх хооронд цаана чинь газар нутгийг чинь харийн хүмүүс бусдад зарж,бидний баялагыг гадагш нь аль болох хурдан зөөх гэсэн харийн ханаж цадахыг үл мэдэх сувьдаг,хомхой сэтгэлт хүний сүгнүүд санснаа гүйцээж байна бусуу.Гашуун сухайт хилийн боомт дээр 80-100 тоннн нүүрс ачсан машиныг хэн ч шалгадаггүй,шалгах боломж ч олгодоггүй.Нүүрсний машинийг сатауулж шалгах зоригтой аавын хүү одоо тэнд байхгүй.УИХ,ЗГ-ыг түвшнөөс"Яагаал нүүрс саатуулаад байна.Хурдан гарга.Улсын онц чухал ажил шүү.Эсвэл чамайг наана чинь байх эсэхийг ярина"гэж дарамталдаг.Нэрсийг нь зарлаж ч болох л байна.Ийм нөхцөлд нүүрсний машинаар юу ч гарна даа.
2012-05-22
Manai zasgiinhan ajlaa hiij bgaagiin ilrel. Bugd deer doorgui ulsaa hudaldaj bna shuudee
2012-05-21
Өв соёлоо хамгаалцгааяа
2012-05-21
Хэрэг алга:
Худалдчихсан гэж байна лээ хө
2012-05-21
Damba:
SHuuhiin shiidver gartal tudgelzuulsen gej bn lee.
2012-05-21
нэг сая доллароор худалдсан гэж гадаадын сайт дээр гарсан байна лээ
2012-05-21
Damba:
SHuuhiin shiidver gartal tudgelzuulsen gej bn lee.
zochin:
Ene nere saihan shaah yuma. duudlaga hudaldaand oroogvi bga gedgiig ni alban yosoor batalgaajuulsan bhad. Tgd ch ene vleg gvrweliin anhnii duudah vne ni 1 saya am.dollar shde. tegj bhad yamar ch vne nemelgvigeer 1 sayar ni zarna gej yu bsiin. yuma jaahan sudalj bicheechee. taamgaaraa zohiohoo bolimoor yum
2012-05-21