Хүүхэлдэйн театр хилийн чанадад тоглолт хийнэ
2012-05-22

 Монгол Улсын Хүүхэлдэйн театр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр  хилийн чанадад тоглолт хийхээр болжээ. Хүүхэлдэйн театрынхан ЮНЕСКО-гийн дэргэдэх “Unima” буюу Олон улсын хүүхэлдэйн театрын холбооноос зохион байгуулж буй  Олон улсын хүүхэлдэйн их хурал, их наадамд оролцохоор урд хөршийн Ченду хотыг зорьжээ. Тус наадамд манай уран бүтээлчид “Ногоон дарь эх” хүүхэлдэйн домогт жүжгээ энэ сарын 31-нд болон зургадугаар сарын 1-ний өдрүүдэд тоглох юм байна. Харин Монголынхоо хүүхэд, багачуудад Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бага тайзнаа “Могжоохон даагатай жогжоохон хүү” жүжгээ, их тайзнаа Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондогийн уран бүтээл “Дондог ахын найзууд” уран бүтээлээрээ бэлэг барих юм байна. Э.Сувд      
Shuud.mn
Сонин хачин
,:
Америкад ирж тоглодоггүй юм байхдаа. Энд олон хүүхдүүд бий. Тэдэнд маань Монгол жүжиг, хүүхэлдэйн уралагаар их дутагддаг шүү.
2012-05-22