Монголын эдийн засаг өссөн нь хэнд таалагдахгүй байна вэ?
2012-05-22

УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт 2008 оны сонгуульд өрсөлдөөгүй ч 2009 оны нөхөн сонгуулиар ард түмний итгэл хүлээж чадсан нэгэн. Сурсан мэдлэг, хийсэн ажлыг нь үндэслэн МАН-ын залуу боловсон хүчин дундаас онцгойлон Эрдэс баялаг эрчим хүний сайд гэсэн албыг нам нь түүнд даатгасан. Тэр Австралийн Үндэсний Их Сургууль, Японы Кюшюгийн Их Сургуульд суралцсан.Өөрийнхөө хүчээр сурсан. Сурах хугацаандаа олон янзын ажил хийж сурсан. Гэтэл сурсан мэдсэн бүхнээ дайчлан  энэ улсын төөө хийсэн бүтээсэнийхээ төлөөсөнд “эдийн засгийн алуурчин”  хэмээн хардагдах үндэслэл болох юм гэж үү. Уучлаарай арай л зохихгүй байна. Тэр  хамтарсан Засгийн газарт ажиллахдаа ачааны хүндийг үүрсэн. Учир нь тэр монголчуудын дунд олон жидийн турш хэл амны бай болсон Оюутолгойн гэрээг амжилттай хийж  гацаанаас гаргасан.  Ингэж чадсанаараа Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ойрын 20 жилд үзэгдээгүйгээр урагш нь түлхсэн. Үүнийг монголчууд биш дэлхий онцлоод байгаа. Тэгээд ч  ард түмний итгэлийг хүлээсэн хоёр намын гол зорилго бол хамгийн түрүүнд стратегийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэнд оруулж түүнээс ард түмэндээ ашиг хүртээх явдал байсан.   Хоёр намын мөрийн хөтөлбөрт ч энэ талаар тусгасан учраас хамтарч гэмээнэ л Монгол улсын иргэн бүрт хувьцаа ч байна уу мөнгө ч байна уу ямар нэг хэлбэрээр 1.5 сая төгрөг олгох байлаа. 2009 оны аравдугаар сарын 6. Оюу толгойн орд ашиглах гэрээнд “Айвенхоу Майнз Монголиа Инк” компанитай Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх гарын үсэг зурлаа. Хоёр нам хамтран байж гэрээг баталгаажуулахыг хүлээн зөвшөөрсөн өдөр. Түүхэн гэж онцлохоос өөр арга байхгүй. Монголчуудын хувьд урд өмнө хийж байгаагүй гэрээ байлаа.  Ардаасаа олон сайн мууг ч дагуулсан. Гэвч хэрвээ гэрээнд гарын үсэг зураагүй бол хоёр нам мөрийн хөтөлбөрийнхөө гол амлалтыг биелүүлж чадаагүй хэмээн муу дүн авах байлаа.  Гэвч гэрээг үзэглэж эдийн засгийн эргэлтэд оруулж чадсанаараа  өдгөө хоёр том нам сонгогчдынхоо өмнөөс эгц харж чадахтйагаа болчихоод сууж байна.  Энэ бол амжилт. Амжилтыг бататгаж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тухайн сайдууд болон Засгийн газарт, УИХ-д, нийт ард түмэндээ хандаж баяр хүргэсэн нь 2009 оны аравдугаар сарын 2. УИХ-ын чуулганы нээлт. Ирэх жилээс Оюутолгойн олборлолт эхэлнэ. Бүтэн гурван жилийн турш үргэлжилсэн нүсэр бүтээн байгуулалтад 9250  монгол хүн оролцож, түүний ард тавь гаруй мянган хүний амьдрал баталгаажчихлаа. Тэдгээр 9000 гаруй иргэдийн ард  өчнөөн айлын амьдрал бий.  Тэгэхээр Оюутолгойн гэрээг зөвхөн урьдчилгаа болгон авсан 250 сая ам.доллараар хэмжих гэж үү. Зөвхөн Оюутолгойгоор хөрөнгө оруулалтын гэрээнүүд хязгаарлагдахгүй. Хэрвээ Оюу толгойн гэрээг байгуулахад алдаа гарсан бол хоёр нам хоёулаа л ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой.  Гэвч одоогоор лав алдаа гараагүй байна. Харин ололт дэвшил харагдаж ядуурал буурч ард түмэн ашгийг нь эхнээсээ хүртэж эхэллээ. Ийм байхад ачааны хүндийг үүрч ашгийг нь түмэн олонд хүртээхийн төлөө ажилласан сайдыг элдвээр зүхэж хараах нь хүмүүст таалагдахгүй байна.  Иргэн бүрт 1.5 сая төгрөг олгоно гэж ганцхан Д.Зоригт сайд амлачихсан юм биш. Гэтэл энэ мөнгийг олох, хувьцааг нь арилжаалах үүргийг тэр л үүрч, өгсөн нэр нь МАН, АН дээр наалдах ёстой болчихож. Хэрвээ тэр л “Эдийн засгийн алуурчин” нэр зүүх юм бол хамтран гарын үсэг зурсан сайдууд замын голоос буцсандаа нэр цэвэрхэн үлдэх гэж үү. Ёстой л  “Үүрэхийг нь чи үүр, аахилахыг нь би аахилья “ гээч энэ  байх. Эдийн засгийн алуурчин гэж хэн бэ. Д.Зоригтод тийм хэмжээний эрх мэдэл бий юу. Оюу толгойн гэрээ УИХ-ын гишүүдэд хамгийн нээлттэй байсан. Хүн бүр саналаа хэлж, хүн бүр сайн мууг нь дурдаж, үнэндээ шүүж шүүж гаргаж ирсэн бүтээгдэхүүн нь энэ. Үр ашгийг нь Монголын хоёр сая 700 мянган иргэн хүртэж байна. Хүртэх болохоороо хүртчихээд муулах болохоороо ганцхан Д.Зоригт сайдыг хараах нь инээдтэй биш үү. Хэнд Монголын эдийн засгийн өсөлт таалагдахгүй байна вэ.  Хэнд Монгол байтугай дэлхийд гайхагдаж байгаа гэрээ гологдох болов. Оюутолгойг хятадуудтай биш канадуудадтай хамтран ашиглах болсон нь таалагдахгүй байна вэ. Эдгээр хүмүүс л харин монголын эдийн засгийн алуурчин биш юм биш үү. Уншигч та бодоод үзээрэй. У.Жигүүр  
Shuud.mn
Сонин хачин