Монголын эдийн засаг өссөн нь хэнд таалагдахгүй байна вэ?
2012-05-22

УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт 2008 оны сонгуульд өрсөлдөөгүй ч 2009 оны нөхөн сонгуулиар ард түмний итгэл хүлээж чадсан нэгэн. Сурсан мэдлэг, хийсэн ажлыг нь үндэслэн МАН-ын залуу боловсон хүчин дундаас онцгойлон Эрдэс баялаг эрчим хүний сайд гэсэн албыг нам нь түүнд даатгасан. Тэр Австралийн Үндэсний Их Сургууль, Японы Кюшюгийн Их Сургуульд суралцсан.Өөрийнхөө хүчээр сурсан. Сурах хугацаандаа олон янзын ажил хийж сурсан. Гэтэл сурсан мэдсэн бүхнээ дайчлан  энэ улсын төөө хийсэн бүтээсэнийхээ төлөөсөнд “эдийн засгийн алуурчин”  хэмээн хардагдах үндэслэл болох юм гэж үү. Уучлаарай арай л зохихгүй байна. Тэр  хамтарсан Засгийн газарт ажиллахдаа ачааны хүндийг үүрсэн. Учир нь тэр монголчуудын дунд олон жидийн турш хэл амны бай болсон Оюутолгойн гэрээг амжилттай хийж  гацаанаас гаргасан.  Ингэж чадсанаараа Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ойрын 20 жилд үзэгдээгүйгээр урагш нь түлхсэн. Үүнийг монголчууд биш дэлхий онцлоод байгаа. Тэгээд ч  ард түмний итгэлийг хүлээсэн хоёр намын гол зорилго бол хамгийн түрүүнд стратегийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэнд оруулж түүнээс ард түмэндээ ашиг хүртээх явдал байсан.   Хоёр намын мөрийн хөтөлбөрт ч энэ талаар тусгасан учраас хамтарч гэмээнэ л Монгол улсын иргэн бүрт хувьцаа ч байна уу мөнгө ч байна уу ямар нэг хэлбэрээр 1.5 сая төгрөг олгох байлаа. 2009 оны аравдугаар сарын 6. Оюу толгойн орд ашиглах гэрээнд “Айвенхоу Майнз Монголиа Инк” компанитай Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх гарын үсэг зурлаа. Хоёр нам хамтран байж гэрээг баталгаажуулахыг хүлээн зөвшөөрсөн өдөр. Түүхэн гэж онцлохоос өөр арга байхгүй. Монголчуудын хувьд урд өмнө хийж байгаагүй гэрээ байлаа.  Ардаасаа олон сайн мууг ч дагуулсан. Гэвч хэрвээ гэрээнд гарын үсэг зураагүй бол хоёр нам мөрийн хөтөлбөрийнхөө гол амлалтыг биелүүлж чадаагүй хэмээн муу дүн авах байлаа.  Гэвч гэрээг үзэглэж эдийн засгийн эргэлтэд оруулж чадсанаараа  өдгөө хоёр том нам сонгогчдынхоо өмнөөс эгц харж чадахтйагаа болчихоод сууж байна.  Энэ бол амжилт. Амжилтыг бататгаж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тухайн сайдууд болон Засгийн газарт, УИХ-д, нийт ард түмэндээ хандаж баяр хүргэсэн нь 2009 оны аравдугаар сарын 2. УИХ-ын чуулганы нээлт. Ирэх жилээс Оюутолгойн олборлолт эхэлнэ. Бүтэн гурван жилийн турш үргэлжилсэн нүсэр бүтээн байгуулалтад 9250  монгол хүн оролцож, түүний ард тавь гаруй мянган хүний амьдрал баталгаажчихлаа. Тэдгээр 9000 гаруй иргэдийн ард  өчнөөн айлын амьдрал бий.  Тэгэхээр Оюутолгойн гэрээг зөвхөн урьдчилгаа болгон авсан 250 сая ам.доллараар хэмжих гэж үү. Зөвхөн Оюутолгойгоор хөрөнгө оруулалтын гэрээнүүд хязгаарлагдахгүй. Хэрвээ Оюу толгойн гэрээг байгуулахад алдаа гарсан бол хоёр нам хоёулаа л ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой.  Гэвч одоогоор лав алдаа гараагүй байна. Харин ололт дэвшил харагдаж ядуурал буурч ард түмэн ашгийг нь эхнээсээ хүртэж эхэллээ. Ийм байхад ачааны хүндийг үүрч ашгийг нь түмэн олонд хүртээхийн төлөө ажилласан сайдыг элдвээр зүхэж хараах нь хүмүүст таалагдахгүй байна.  Иргэн бүрт 1.5 сая төгрөг олгоно гэж ганцхан Д.Зоригт сайд амлачихсан юм биш. Гэтэл энэ мөнгийг олох, хувьцааг нь арилжаалах үүргийг тэр л үүрч, өгсөн нэр нь МАН, АН дээр наалдах ёстой болчихож. Хэрвээ тэр л “Эдийн засгийн алуурчин” нэр зүүх юм бол хамтран гарын үсэг зурсан сайдууд замын голоос буцсандаа нэр цэвэрхэн үлдэх гэж үү. Ёстой л  “Үүрэхийг нь чи үүр, аахилахыг нь би аахилья “ гээч энэ  байх. Эдийн засгийн алуурчин гэж хэн бэ. Д.Зоригтод тийм хэмжээний эрх мэдэл бий юу. Оюу толгойн гэрээ УИХ-ын гишүүдэд хамгийн нээлттэй байсан. Хүн бүр саналаа хэлж, хүн бүр сайн мууг нь дурдаж, үнэндээ шүүж шүүж гаргаж ирсэн бүтээгдэхүүн нь энэ. Үр ашгийг нь Монголын хоёр сая 700 мянган иргэн хүртэж байна. Хүртэх болохоороо хүртчихээд муулах болохоороо ганцхан Д.Зоригт сайдыг хараах нь инээдтэй биш үү. Хэнд Монголын эдийн засгийн өсөлт таалагдахгүй байна вэ.  Хэнд Монгол байтугай дэлхийд гайхагдаж байгаа гэрээ гологдох болов. Оюутолгойг хятадуудтай биш канадуудадтай хамтран ашиглах болсон нь таалагдахгүй байна вэ. Эдгээр хүмүүс л харин монголын эдийн засгийн алуурчин биш юм биш үү. Уншигч та бодоод үзээрэй.  
Shuud.mn
Сонин хачин
хэсэг залуус:
залуу хүнээ дэмжиж урам хайралцгаая
2012-05-23
Oyu-tolgoin geree buruudaagui.bi huwida demjij bn
2012-05-23
Зоригт сайдыг үргэлж дэжиж явдагаа цаашид ч дэмжих болно ихийг хийж чадах залуу
2012-05-23
сайдыг дэмжиж байна ард түмэндээ хэрэгтэй зүйл хийж чадлаа.ард түмний хүү
2012-05-23
gereeg hiisen n zow alham bid hogjliinhoo toloo zow hunee demjih heregte.mini mongolin ard tumeen eyreg shan zuilig bodoj hij buteej chadaj bga negendee uram hairlay.
2012-05-23
Зоригт сайдад амжилт хүсье
2012-05-23
оюу толгойн гэрээ зөв зүйл болсоон бид хөгжих цаг нь болсон.ер нь бол Зоригт сайд ганцаараа шийдвэр гаргачаагүй бүгд л дэмжиж байсан ш дээ
2012-05-23
oyu tolgoin geree hiigdseneer bid hogjlinho ehlelig tawij bn gesn ug.hezee ch burudahgui tsaashid mongol uls maani iluu ih hogjij dewshin gedegt bi buren itgelte bn Zorigt saidin tsaashdinh n ajil uilst amjilt husi.
2012-05-23
zorigtiig uls eh orondoo heregtei zuil hiij bgaa gej bodoj bga. zaaval demjneeee
2012-05-23
demjij bna
2012-05-23
Зоригтыг Австралийн их сургуулийг арай гэж төгссөн дандаа өвчтэй гээд алга болдог байсан гэж австрали багш нь яриж байна лээ.
2012-05-23
Зочин:
Зоригт бол гадаадын уул уурхайнхны гар хөл болсон эдийн засгийн алуурчин мөн. Оюу Толгойгоос бид юу ч олж долоохгүй, 30 жилийн дараа ч өртөйгөө үлдэнэ. Таван Толгой мөн адил, ногдол ашиг өгөхгүй, гадаадын бирж дээр ч үнэ хүрэхгүй. Нэгдсэн бодлого, шударга төр байхгүй бол юу ч бүтэхгүй, том улсууд Монголчууд бид нарыг худлаа хошгоруулж байгаад авдаг юмаа аваад явчихна, бид эзгүй усгүй говь талтай л үлдэх болов уу.
2012-05-23
хо:
Чи хэдэн төгрөгөөр ийм тэнэг юм бичээд байгаа юм.Хэн ч наадахад чинь итгэхгүй болсон ш дээ.Наад өсөлт чинь та нарт л наалдсан байх даа...Муу луйварч даа...
2012-05-23
ham:
Zorigt, bayrtsogt, Temuujin shig zaluu humuusiig demjih heregtei..Bat-Uul,Ulaan geh met zeversen humuusiig haana ch songoh hereggui, uchnuun jil ardchilal eh oron gej hooson yarisanaas bish edgeer zaluus shig zorigtoi shiidwertei olond tanigdahaar hurteemjtei ajil hiisen zuil suuliin heden jil lav baisangui..tiimees zaluus bid ajil hiideg zorigtoi, hen negniiheer bish uuriinhuuruu baij chadaj baigaa zaluu gishuudee dahin songoj uursdiiguu tuluuluulye.
2012-05-23
setgegdel:
zuv huniig songosondoo irgen bi bayrtai baidag, herew uur hen negniig songoson bol hen negnii daramtaas bolood uls orond heregtei olon ajliig yavuulj chadahgui hoish tavij, ard irgediin olonhi ni yadaj ajilgui, udur honogoo 21000 tugruggui hooson honoj amidrah bsan yum bilee? ...iim l bna daa
2012-05-23
з:
Энэ Зоригт хүн бүрт 20000 төг өгч гарсан муу новшийн хулгайч луйварчин шүү дээ. түүний мөнгийг дүүргийн МАН-ын үүрүүд, эмэгтэйчүүдын байгуулагууд өгч байсныг та нар санаж байгаа байх аа
2012-05-23
irgen:
Bi zorigtiig zow hun bolowsoroltoi ch hun gej boddog mongol ulsin tolo ih zuil hij butej chadna gej itgej bn tand amjilt husie
2012-05-23
demjij bna
Зоригтыг Австралийн их сургуулийг арай гэж төгссөн дандаа өвчтэй гээд алга болдог байсан гэж австрали багш нь яриж байна лээ.
Зоригт бол жинхэнэ эдийн засгийн алуурчин мөнөөсөө мөн.
2012-05-22
Тэр өсөлт чинь цөөн хэдэн олигархийн халаасанд орсон биз дээ. Худлаа тархи угаах гэж оролдоод байгаарай. Ард түмэнд бол бөөн өр л үлдэж байгаа шүү.
2012-05-22
ард иргэд:
оюу толгой иймэрхүү нийтлэл бичүүлэхэд чамд хэдийг өгсөн бэ. угаасаа оюу толгой чинь бүх юмыг тэр дундаа ЗГ-г бас мөнгөөр зодож байгаа биздээ. оюу толгойн бүх удирдлага эдийн засгийн алуурчид гэдэгт итгэдэг. алдаатай гэрээг заавал засах хэрэгтэй .тэр нэг үйлчилгээний CIS гээд монгол хүмүүсийг доромжилсон компани б.а. монголоос хөөж гарган монгол үйлчилгээний копанийг оруулах хэрэгтэй.
2012-05-22
zochin:
Хэ хэ инээдтэй юм. Арчаагүй ажилаа мэддэггүй нөхрийг бүтэн 5 жил МАН зүтгүүллээ. Эцэст нь хар. Оюутолгой нь Молигтолгой болоод Тавантолгой нь Хоосонтолгой болчоод байна ш дээ. Ажилаа мэдэхгүй сайдыг мэргэжлийнхэн болон ард түмэн бүгд хараад мэдээд хохироод сууж байна. Ядаж ганц цахилгаан станц, нефтийн үйлдвэр баригдав уу. Баахан хурал хэсч худлаа илтгэл тависан л хүн байдаг ш дэ.
2012-05-22
mai:
shaa pizda uhej dald or alchaaj
2012-05-22
Зочин:
Иймэрхүү нийтлэл бичүүлэхэд хэдэн төгрөг өгдөг юм бол надад их хэрэгтэй байна хэлээд өгөөч мэддэг хүмүүс нь
2012-05-22
Зочин:
Энэ өсөлт жинхэнэ эдийн засгийн өсөлт биш гэдгийг хүн болгон мэдэж байгаа ок
2012-05-22
bilegt:
MCS boliyeoo hudlaa oorsdoo bicheed
2012-05-22
Оюутолгойн гэрээг муу болсон бол засах л хэрэгтэй. Гэхдээ муу болсон гэж үзэх үнэдэсгүй. Ямар ч байсан гэрээ хийгдсэн. улс орын өхгжил эхэлсэн гэдэгийг хаана хаанаа ойлгох ёстой. Түүнээс биш буруу болсон гэээд гэрээг зогсоовол энэ улс ард түмэн хоёр л хохрино
2012-05-22
Oyuntolgoi geree batlagdaagvi yum bol ediin zasag ingej usuhgvi shvv dee
2012-05-22
Зочин:
Энэ өсөлт жинхэнэ эдийн засгийн өсөлт биш гэдгийг хүн болгон мэдэж байгаа ок
sdddd:
yooy zorigt gej huniig l ahij gargaj bolohgui shuu.
2012-05-22
гг:
Олигарх дээрэмчин С.Батболдын засгийн газар зөвхөн олигархуудийг дэмжисэн ажил сүүлийн 3 жилд хийсэнг яаж ч нууж чадахгүй. МАН-ы хийсэн ганц ажил нь нийгэмд баян хоосны ялгааг хэт ихэсгэсэн одоо сонгууль дөхөхөөр хэдэн хүний саналыг хахуульдаж авах сая төгрөгөө өгөх гээд дахиад хятадын компаниудад тэрбум тэрбумын өр тавьж байна.
2012-05-22
Chebu:
Za daa ene ch yostoi shaaj ugchee zorigt bol hulchigar aimhai mash hudalch byalduuch hun bna lee
2012-05-22
hogjilte ym.gere hiisen n mongolchuudad tusa ogch bn.olon huniig ajlin bairar hangaj bn.tsalin haritsangui ondor ter olon hunii ard bas hichneen hun bgaa bilee.zow talaas n harah heregte.
2012-05-22
Зоригт бол жинхэнэ эдийн засгийн алуурчин мөнөөсөө мөн.
Тэр өсөлт чинь цөөн хэдэн олигархийн халаасанд орсон биз дээ. Худлаа тархи угаах гэж оролдоод байгаарай. Ард түмэнд бол бөөн өр л үлдэж байгаа шүү.
zochin:
Хэ хэ инээдтэй юм. Арчаагүй ажилаа мэддэггүй нөхрийг бүтэн 5 жил МАН зүтгүүллээ. Эцэст нь хар. Оюутолгой нь Молигтолгой болоод Тавантолгой нь Хоосонтолгой болчоод байна ш дээ. Ажилаа мэдэхгүй сайдыг мэргэжлийнхэн болон ард түмэн бүгд хараад мэдээд хохироод сууж байна. Ядаж ганц цахилгаан станц, нефтийн үйлдвэр баригдав уу. Баахан хурал хэсч худлаа илтгэл тависан л хүн байдаг ш дэ.
гг:
Олигарх дээрэмчин С.Батболдын засгийн газар зөвхөн олигархуудийг дэмжисэн ажил сүүлийн 3 жилд хийсэнг яаж ч нууж чадахгүй. МАН-ы хийсэн ганц ажил нь нийгэмд баян хоосны ялгааг хэт ихэсгэсэн одоо сонгууль дөхөхөөр хэдэн хүний саналыг хахуульдаж авах сая төгрөгөө өгөх гээд дахиад хятадын компаниудад тэрбум тэрбумын өр тавьж байна.