Ирэх жилийн төсвийг 4.4 их наяд байхаар баталлаа
2012-05-22

УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр 14 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн хуралдаанд 41 гишүүн оролцож байна гэсэн мэдээлэл байгаа. Хуралдаанаар Газар өмчлүүлэх хугацааг сунгах,  зэрэг олон хуулийн эцсийн найруулгыг сонслоо. Энэ талаар гишүүдээс асуулт, санал гарсангүй. Үүний дараа Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдлийг сонсч анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Ингэснээр ирэх жилийн манай улсын төсөв 4.4 их наяд төгрөг байхаар болж байгаа юм. Мөн УИХ-аас ирэх оны эдийн засгийн өсөлтийг 19 хувьд хүргэхээр тусгажээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг эрчимтэй хөгжүүлэхэд голлох бүтээн байгуулалтад Тавантолгойн төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын дийлэнх хэсгийг барихаар төлөвлөсөн байна. Түүнчлэн дөнгөж сая Инновацийн тухай хууль, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай, НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрун тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон унтгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан аваха тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын алыбан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэргийг бөөндөн баталлаа. Хуулиудыг гишүүд 70-90 хувийн саналаар дэмжин баталж байгаа юм. Түүнчлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн багц хуулиудын төслөөс батлагдалгүй үлдсэн гурван хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэн баталлаа. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. У.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
JINXENE XULXIIN XULXI GARUUD. LALARIIN BAASTAI BANDAASHNUUD ZAILLAA
2012-05-23
http://www.facebook.com/photo.php?fbid=131175147018300&set=a.129182773884204.23521.101080773361071&type=3&theater like daraad uguurei olease
2012-05-22