Ах дүү гурав тоглолтоо хийнэ
2012-05-23

Монголын рок, поп урлагт хэдийнэ өөрсдийн байр суурийг эзэлсэн гурван шилдэг уран бүтээлч "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, "Хар сарнай" хамтлагийн С.Амармандах, "Номинталст" хамлагийн Т.Дэлгэрмөрөн нар хамтарсан тоглолтоо хийх гэж байна. Ирэх сарын 9-нд болох уг тоглолтын найруулагчаар Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар ажиллаж байгаа аж. Уран бүтээлийн төдийгүй ах, дүүгийн нандин нөхөрлөлтэй тэд хамтран уран бүтээлийн цомгоо гаргаад байгаа билээ.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин