Олимпийн бамбарыг зарж байна
2012-05-23

Олимпийн бамбарын буухианд оролцсон зарим нэгэн хүн барьж гүйсэн бамбараа онлайн дуудлага худалдаагаар зарахаар захиалгаа өгчээ. Тэдний тоо 12 хүрээд байгаа бөгөөд дор хаяж 100 мянган паунд байгаа гэнэ. Нэг бамбар 495 паундын өртөгтэй бөгөөд барьж гүйсэн хүн нь уг бамбарыг бэлгэнд авч байгаа ажээ. Олимпийн наадам хүртэл нийт 8000 хүн бамбарыг тус бүр 300 метр барьж гүйн, 1,019 хот, тосгоноор өртөөлөх ажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар нэг бамбар 150,000 паундаар аль хэдийнэ зарагдсан гэнэ. Өнгөрсөн жил 1948 оны олимпийн бамбар 5400 паундаар зарагдаж байжээ. А.Алт
Shuud.mn
Сонин хачин