Сансрын жуулчдад зориулсан зочид буудал 2020 онд байгуулагдана
2011-10-19

Сансрын жуулчдад зориулсан анхны тойрог замын зочид буудал 2020 онд ашиглалтад орох нь. Гагарины нэрэмжит сансрын нисгэгчдийг бэлтгэх төвийн эрдэм шинжилгээний ажил хариуцсан орлогч дарга Борис Крючков энэ тухай мэдээлсэн байна. Жолоодлогот сансар судлалын хөгжлийн нэг ирээдүйтэй чиглэл бол сансарын жуулчлал юм. Сансарт 10 жуулчин очсон бөгөөд тэд сансарын нисгэгчдийг бэлтгэх энэ төвд бэлтгэл хийсэн юм. “Ямарч тусгай бэлтгэл хийгээгүй жирийн иргэдийг сансарт хөөргөх бүхэл бүтэн аж үйлдвэрлэлийг” хэд хэдэн улс хөгжүүлж байна гэж Крючков ярьсан байна. Сансрын жуулчдыг “чартерийн нислэгээр” сольж байх болно гэж мэргэжилтэн хэлж байна. Ийм зочид буудал барих төсөл ОХУ-д ч АНУ-д ч байгаа гэж Б.Крючков баталсан юм.        
Shuud.mn
Сонин хачин