Дорнод аймгийн Баяндун суманд ассан түймэр Онцгой байдлын ерөнхий газрын таван албан хаагч өртөж, гурав нь амь насаа алдсан билээ. Хоёр албан хаагч нь амьд 75-90 хувийн түлэгдэлттэй амьд үлдэн ГССҮТ-д эмчлүүлж байсан юм. Харин ахлах ахлагч Г.Багабиш тус эмнэлэгт эмнэлэгт эмчлүүлж байсан ч хоёр хоногийн өмнө шархаа дийлэлгүй нас барсан билээ.
Уг нь амьд үлдсэн хоёр албан хаагчийг БНСУ-д эмчлүүлэхээр шийдвэрлээд байсан юм. Амьд үлдсэн дэд ахлагч А.Болорсүхийг эмчлүүлэхээр холбогдох албаныхан болон түүний ар гэрийнхэн өчигдөр тус улсыг зорьсон юм. Тэрбээр арьс шилжүүлэн суулгах хагалгаанд орох бөгөөд эмчилгээний зардалд зориулан 240 сая 151 мянган төгрөг гаргахаар болсон байна. Харин нас барсан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн ахлах ахлагч Г.Багабишийн ар гэрт мөнгөн тэтгэмж өгөх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
П.Наран