Зээлийн хэлэлцээрийг төслийг дэмжлээ
2012-05-24

Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо. Хэлэлцээрийн дагуу Японоос 5 тэрбум хүртэл иений зээлийг авч ашиглах боломжтой. Зээлийг уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эдийн засгийн бусад салбарын хөгжлийг дэмжих зорилгоор дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжээс гаргасан төслийг санхүүжүүлэхээр урьдчилан тохиролцоод байна. Н.Түвшин
Shuud.mn
Сонин хачин