Клиникийн хоёрдугаар эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр болох хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ шүүхэд бичгээр уламжиллаа.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан үндэслэлээр яллагдагчаар татан гэм бурууг нь хэлэлцэх юм.
Уг шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр МӨХ-ны гишүүн Н.Шинэн, Г.Ганбаатар нар оролцоно.
Даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг нар томилогджээ.
Н.Түвшин