Монголд анх удаа сансрын технологийн үзэсгэлэн нээгдэнэ
2012-05-24

Монголд анх удаа сансрын технологийн үзэсгэлэнг энэ сарын  29-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Өнгөрөгч гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчлах үеэр Монгол, Япон хоёр улс сансрын технологийн салбарт хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Япон улсын эдийн засаг, худалдаа үйлдвэрийн яам хамтран энэ сарын 29, 30-нд сургалт, семинар, үзэсгэлэн зохион байгуулах гэнэ.  Энэ үзэсгэлэнгийн гол зорилго нь олон нийтэд сансрын технологи, сансрын биетүүд, сансрын параметрүүд зэргийг таниулах аж. Үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын хиймэл дагуул, сансар судлалаар мэргэшсэн мэргэжилтнүүд, албан байгууллага, хувь хүмүүс оролцож танилцуулга хийх юм. У.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
харин тийм ээ, мэдээлэлийн эх сурвалж болоод хагас дутуу мэдээлэлээ болимоор юм.
2012-05-24
uzesgelen ni haana bolohiin be?
2012-05-24
харин тийм ээ, мэдээлэлийн эх сурвалж болоод хагас дутуу мэдээлэлээ болимоор юм.